_____________________________________________

Та манай блогт тавтай морил!

Өргөө -Их хүрээ суурьшиж байсан газруудад очих зам

1. Баруун чиглэлдУлаанбаатар-Лүн, Эрдэнэсантаар дамжин Элсэн тасархай 290 км-Ширээтцагаан нуур 40 км-Элсэн тасархай, Хашаат сумаар дамжин Улаанхудаг 120 км-Хархорин, Хотонт, Түвшрүүлэх сум 130 км, урагшаа Эрдэнэтолгой 16 км, Түвшрүүлэх сумаар дамжин Бэтцэнгэл 100 км-Улаанбаатар 416 км. Бүгд 1200 км. 2. Баруун хойд, хойд чиглэлдУлаанбаатар-Жаргалант сум 135 км-Жаргалант (Буурал уул) –6 км, Угтаал Жаргалан 25 км-Жаргалант сум 20 км-хойшоо Загдал, Орхоны гүүрээр дамжин Сант сумын төв (Орхон-Ээвэн голын бэлчир) 130 км-Ээвэн голыг өгсөж Амарбаясгалант хийд Ээвэн гол 55 км-зүүн урагшаа Сээрийн даваагаар давж Сондуулт, Хожуулын голыг уруудаж Усансээрийн гол 60 км-Орхон голыг Тавилангаар гарч Дархан хотоор дамжин Ерөө сум 150 км-баруун хойшоо Дааган дэл 9 км-Дархан хотоор дамжин Борнуур 200 км-зүүн урагшаа Нарстайн даваагаар давж Хунцалын гол 20 км-Шанаган даваагаар давж Бургалтайн гол 20 км-Батсүмбэр сум 40 км-Сөгнөгөр 13 км-Үдлэг 16 км-Хүйн нуур 8 км-Батсүмбэр 7 км-Улаанбаатар 80 км. Бүгд 1000 км 3. Зүүн, Зүүн урд чиглэл Улаанбаатар-зүүн тийшээ Тэрэлж 70км- Тэрэлж голыг усаар гарч уруудан Тэрэлж-Туулын бэлчир 10-км баруун урагшаа Тэрэлж, Туул голыг усаар гарч Налайхаар дамжин Төв аймгийн Баян сум 140 км-урагшаа Өгөөмөр 40 км-буцаад Баян сумаар дамжин Улаанбаатар 150 км бүгд 410 км.Энэ замаас Туул голыг өгсөж машинаар 50-аад км яваад Доргонтын даваа (Хясаа) орчмоос явганаар Хагийн хар нуур 35 орчим км –Сарьдагийн хийд хүртэл 30-аад км зай бий байх. Явган явах (мориор явж болно) зай талдаа 60-70 орчим км болно. Тайлбар: Зарим газрын хоорондохь зайг ойролцоогоор авсан.Монгол улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Шагдар 2004. 6 сар

0 comments: