_____________________________________________

Та манай блогт тавтай морил!

Сонгинохайрхан уул

Улаанбаатарын баруун өмнө талд орших тахилга сүлдэт уул, хад асгатай, хайлаас харгана ихтэй, агь ганга цагаан төмс, гандгарий мод зэрэг эмийн ургамал ургадаг.Галт хар үнэгтэй учир өвөл цасгүй хар өвөлждөг гэсэн домогтой.Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамц:Сонгинохайрхан уулыг сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээнэ хэмээгээд уулын эзэн нь хөх үхэр унасан араа соёо нь зөрсөн хөх өвгөн, нанчид архинд дуртай. Заримдаа их цэргийн ноёны байдалтай болдог, ид шидтэй өвгөн байна гэж зохиожээ.Уулын сандАугаа уужим их газрын эдсийг баригч, хамгийг эрх мэдэлдээ хураагч сайтар гялалзан харагдагч, үзэсгэлэнт Өндөрхайрхан өмнөх догшин хар үүлийн дунд, сүрхий хилэнт хар бараан нүүртэй, гартаа улаан торгон молцогтой зэвсэг сэлэм, эрээн мод барьсан хөх өвгөнийг урин зална гэж бичжээ.Туулын урд буланд Морин уулын гацаа гэж бий. Тэнд улсын анхны мал эмнэлгийн газар байгуулсан. Сонгинохайрхан уулынхаа хойд энгэрт хамбын өвөлжөө, хамбын булаг, зүүн урд бургасандаа улсын амралттай. Сонгинохайрхан уул Туулын савд Хүннүгийн булш хиргэсүүр олон бий. Доктор Наваан уулын өврийн булшнаас сумын зэв, дуут товруу, алтан чимэг бүхий бүс олжээ.Сонгинохайрхан уулын өвөр Туул голын дагуу “Бургасан сүргийнхэн хэмээгдсэн бургасан хана, араг савар, уурганы үзүүр, тэмээ хайнаг, сарлагны дөр мод хийж худалдаалан амь зуудаг хэсэг айл байжээ.Сонгинохайрханы Өгөөмөрийн шар булан хэмээх тохой аралд дархан Чин ван Дондовдоржийн нутаглах ахуйд хоёрдугаар Жавзундамба Лувсандамбийдоми мэндэлсэн түүхтэй. Ардууд:Өгөөмөрийн шар тохойд Өнгө бүрийн цэцэг дэлгэрнэ хөӨндөр дээд төрөл язгууртны ордонд Өвгөн хутагт маань мэндэллээ дээ хэмээн дуулцгаадаг байжээ.Тэгээд Туулын хойд дэнж дээр Баярт толгой гэдэг газар Уртнасан гавьж хоёр жижиг сүм барьж, чулуугаар бурхан багшийн найман суваргыг маш урнаар бүтээлгэн залсан аж. Нурж баларсан найман суваргыг 1950 онд гэвш Данигай лам авчирч Гандантэгчинлэн хийдийн цагаан суваргыг тойруулан тавьжээ.Эдүгээ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар …. Удаа тахидаг уламжлал тогтжээ.Баянзүрх хайрхан уулУлаанбаатар хотын зүүн талд оршдог тахилга сүлдэт уул. Зүрх мэт шовх хэлбэртэй, ар талдаа битүү модтой.Их хүрээний нэгэн эрдэмт лам Лувсаннамжил гэгч Түвдийн Райдан хийдийн хувилгаан Агваанпэрэнлэйжамцад хадаг мөнгө өргөж, Их хүрээний зүүн өмнө орших Баянзүрх ууланд сан сэржмийн судар зохиож хайрла хэмээн хүсчээ.Ламтан зөвшөөрч, өнөө шөнө би зүүдээ манаж хоноод судар зохиож өгье гэжээ.Тэгээд маргааш нь нэгэн жижгэвтэр ном зохиож өгсөн түүхтэй.Энэхүү сангийн сударт:“Хойт зүгийн Монгол халх улсын эд агуурсыг баригч, үзвээс үзэсгэлэнтэй, Баянзүрх хэмээн алдаршсан зүрх шовх уулын эзэн нь улаан ягаан царайтай, гартаа эрдэнийн таваг барьсан, эрдэнэ дээд торгон зөөлөн хувцастай, их хэрцгий догшин барс унасан, их эзэн таныг энэ орноо урин залъя” хэмээн дурджээ.Тахилын судрын /шаваг/ унал наманчлалын хэсэгт:Бидний эгэл бэртэгчин нар мунхаг, санамж, сэрэмжгүйн эрхээр, өчүүхэн биеийн хувь завшааныг голлож, эрхэм их хангайн залуу нойтон модыг огтолж, ургаа хад чулууг ховхолж, ан амьтныг нь бүрэлгэж, улаан хиншүү хярвас тавьж, их гол, булаг усыг элдвээр бузарласан гэм эрүүгийг хүлцэн тэвчиж уучлал өршөөнө үү! гэжээ.Уулыг ар өвөр Баянзүрх хэмээж, Ар Баянзүрхийг тахина.Зүүн талаар нь Туул гол тойрч ороон урсана. Мөн Уу булаг гэж бургаас ихт арал, түүнээс хойш Гандан уул, гандан их бага ам гэж бий. Гандан уулын тухай ардын дуунд:Гандан уулын цэцгийгГандана чиг гэж санасангүйГанихарсан хоёр сэтгэлийгГажна чиг хэмээн санасангүй гэж гардаг.Ар Баянзүрхийн модон дотор нурсан муу модон байшингийн туурь байдаг. 1920 онд Барон унгерн их хүрээг эзлэх гэж модон дотор байрлаж “Үхэр буугаар” хүрээ рүү буудаж байсан гэж партизан Тогтох хуучилдаг байв.Уул нутаг нь Дархан ван Пунцагцэрэнгийн хошуу нутаг учир Жанчивлангийн хүрээний лам нар ирж тахилга үйлддэг байжээ.Уулыг эд агуурсыг хур мэт буулгадаг эзэнтэй баяжих дэгжихэд сайн хэмээн үзнэ.Баяжья гэвэл Баянзүрхийг тахь хэмээн ярилцан хошуу хотлоороо нийлж тахих нь элбэг байв.Хөлийн голын адагт Хөлийн модчин гэж /одоогийн Авто техникийн хянан шалгах товчоо/ нэгэн модон дуган байжээ. Тэр хавийн айлууд бургаасаар араг савар, дөрөлж, шээзгий хийж говиос ирсэн мөргөлчин гийчин, аянчинд заран амьдардаг байжээ.Эдүгээ нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Баянзүрх уулын их тахилгыг хоёр жилд нэг удаа, бага тахилгыг жил бүр үйлддэг уламжлалтай болжээ.

0 comments: