Өнөөгийн Улаанбаатарын газарзүйУлаанбаатар хот урдуураа Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг, баруугаараа мөн аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, баруун хойгуураа мөн аймгийн Батсүмбэр, зүүн хойгуураа, зүүгээрээ мөн аймгийн Батсүмбэр, зүүн хойгуур, зүүгээрээ мөн аймгийн Эрдэнэ сумтай хиллэн Дөрвөн уулын дунд Туул голын уудам хөндийд 470444 га талбай бүхий нутаг дэвсгэр эзлэн оршино. Нутгийн хамгийн өмнө захын цэг нь Төв аймгийн Сэргэлэн сумтай хиллэж байгаа хойд өргөрөгийн 54''-ын (107 градус 18 минут 54 секунд гэж°18°37'30'', зүүн уртрагийн 107°47 уншина) солбицолд, баруун захын цэг нь Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр 14'42''-ын°23'12'', хойд өргөрөгийн 48°сумтай хиллэж байгаа зүүн уртрагийн 107 солбицолд, хойд захын цэг нь Төв аймгийн Батсүмбэр сумтай хиллэж байгаа хойд 27'-ын солбицолд, зүүн захын цэг нь°16'00'', зүүн уртрагийн 106°өргөрөгийн 48 24'', хойд°37°Төв аймгийн Эрдэнэ сумтай хиллэж байгаа зүүн уртрагийн 107 53'-ын солбицолд оршино. (цэгүүдийн газарзүйн солбицлыг 1:1000000°өргөрөгийн 47 масштабтай зургаас тодорхойлов) Улаанбаатар хот далайн төвшнөөс дээш 1300 гаруй м өндөрт Номхон далайгаас 1600 орчим км алсад Дэлхийн экватороос хойш 5310 км, 55',°хойд туйлаас урагш 4690 км орчим зайтай буюу дэлхийн хойд өргөрөгийн 47 55'-ын солбицолд (Сүхбаатарын°зүүн уртрагийн 106 талбай), Дэлхийн цагийн 7-р бүсэнд Лондон хотоос 7 цаг 08 минутын зөрөөтэй оршиж байна. Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн баруун урд захад Монгол улсын автозамын сүлжээний эхлэх 00 цэгийн тэмдэг багана оршдог. Улаанбаатар хотын нутгийн хүйс буюу төв цэгийг дээр дурьдсан 56'45'', зүүн уртрагийн°захын цэгүүдээр хөөж бодвол хойд өргөрөгийн 47 00'18''-ын солбицолд°107 буюу Шархадны автобусны эцсийн буудлаас чанх хойш 2 км-т, Шархадны хясаанаас баруун хойш 1.8 км зайтай уулын нэг оройн зүүн хажууд оршиж байна.Харин Улаанбаатар их хотын төв цэг Хүйсийг Сүхбаатарын 55'04''-ын солбицолд°55'07'', зүүн уртрагийн 106°талбайд хойд өргөрөгийн 47 далайн төвшнөөс 1300 м өндөрт тавьсан Төв цэгийн тэмдгээр тооцож болох юм. Улаанбаатар хотын өмнүүр орших Богдхан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн 40 орчим км үргэлжилсэн нуруу Төв хэсэгтээ өндөр уул, дундаж өндөр уулын хэв шинжит уул, хамгийн өндөр оргил нь 2268 м өндөр Цэцээ гүн оргил, мөн 2256 м өндөр Түшээ гүн, Баруун, Зүүн Ширээ зэрэг оргилуудтай. Орой нь үндсэндээ тэгш хэлбэртэй бөгөөд тэгшрэлийн гадарга нь 1800, 2000, 2200 м-ийн төвшний гурван үндсэн шатлал үүсгэжээ. Бүр оройдоо өндөр оргилууддаа хүйтний өгөршлийн нөлөөгөөр үүссэн тагт чулуун нураг, асга үүссэн, уулын баруун зүүн хажуугаар уулс хоорондын хотгор ам хөндий үүсчээ. Богдхан уулыг Улаанбаатар хот энэ уулын ард ирж суурьшсан он буюу 1778 онд Тэнгэрийг тэтгэсний 43-р оны 9-р сарын 24-ний өдрийн хааны зарлигаар дархалсан. Дэлхийн анхны дархан цаазат газрын нэг. Богдхан уулыг дархан цаазтай болгох саналыг тэр үеийн тэргүүний сэхээтний нэг сайд Юндэндорж гаргасан билээ. Бүр эрт ХII-ХIII зууны үеийн Монголын эртний аймгийн нэг болох Хэрэйдийн Ван Тоорил хаан Богд уулыг тахиж байсан билээ. Монголын Их тахилагатай, үзэсгэлэнт уулынх нь хувьд Богдхан уулыг ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл” зэрэглэлээр байгаль, түүхийн дурсгал гэж хамгаалалтад авах санал гаргажээ. Оросын жуулчин Н.М.Прежевальский “Сибирийн байгалийн төрх байдал Өргөөгөөр” төгсдөг гэж бичсэн. Энэ нь Богдхан уулын төрх байдлыг хэлж байгаа хэрэг билээ. Энэ уулын улсын хамгаалалтад авсан талбай нь 41600 гаруй га эзэлнэ. Богдхан уулын ар луу Яргайт, Дээд өндөр уулын, Эрээний, Түшээт гүний нуруу, Бумбат, Чулуут, Төр хурах, Шажин хурах, Хүрхрээ, Залаа, Бага тэнгэр, Их тэнгэр, Зайсан, Богино, Хүүш,Арцат, Нүхт, зэрэг гол горхи бүхий ам хөндийтэй. Урд энгэр рүүгээ Өвөрзайсан, Ногоон модны хяр зэрэг нуруудтай, Зуун модны, Түргэний, Өвөр зайсан зэрэг уудам тал хөндийтэй. Улаанбаатарын баруун захаар 1662 м өндөр тахилгат Сонгинохайрхан, 1652 м өндөр Дарцагт, 1520 м өндөр Баян-Өндөр, Майхан толгой, Соёлд уул, Таширын нуруу, Улаан Ямаат, 1691 м өндөр Тахилт уулууд оршино. Хотын хойд талаар тахилгат 1947 м өндөр Чингэлтхайрхан уул оршино. Энэ уулын өврөөр Цагаан хөтөлийн нуруу, Майхан уул, Эмээлт, Их наран, Байшинтын гозгор, Зэрэг нуруу, уулууд салбарлах бөгөөд эдгээрээс урагшаа Баянголын, Нарангийн, Толгойтын, Чингэлтэйн, Хайлааст, Сэлбийн зэрэг уудам урт ам хөндийнүүдтэй, Чингэлтэй уулын араар Ханан сэрүүний, Цагаан бургасны, Буурлын, Халзангийн зэрэг уул нуруудтай, тэдгээрийн хоорондуур Толгойтын, Гүнтийн, Сэлбийн зэрэг даваанууд Шижирийн хоолой, Гүнтийн голын зэрэг уудам, урт гол горхи бүхий ам хөндийтэй. Чингэлт уулын зүүн хажууд Сэлбэ гол руу хандсан Чингэлтэй, Арсогоот, Шадивлан, Яргайт, Хандгайт, Бэлхийн, Жигжидийн зэрэг гол горхи бүхий том ам хөндий байна. Мөн Ганц худгийн, Дашчойнхорын, Хустын, Гоодойн, Гурван Хандгайтын нуруу, Жимбэр уул, 2018 м өндөр Гүйен уул, Сэрвэнгийн нуруу, зэрэг уул нурууд Улиастайн ам зэрэг ам хөндий бий. Нийслэлийн зүүн талаар Хожуулт, Цагдуулт, Цагаан Тэмээт, Шар овоот, Зүрх, Хойд хиа, 2032 м өндөр Байц уул, Байцын нуруу, Арцатын зоо, Бурхантын зоо, Дархантын зоо, Цагаан тэмээт, Их амны, Бэрхийн, Асгат нуруу, Дунд цохиот, Асгат, 1833 м өндөр Зүрх, Баянзүрх хайрхан, Эрээн, Гуалин, 2197 м өндөр Орог Ямаат, Цагаан тэмээтийн нуруу, Шижирийн даваа, 2184 м өндөр Улаан харгантын гозгор, Ёлтын даваа, Бэрхийн нуруу, Чингисийн хяр, Мөст, Өгөөмөр, Их мөст, зэрэг том уул, нурууд, Баянтөхөм, Гацуурт, Их Хуандий, Бага дээндий Өвөргорхийн, Тэрэлжийн зэрэг уудам ам хөндийнүүдтэй. Баянзүрх хайрхан нь манай нийслэлийн тахилгат уул, Чидам хэмээх нохой шүтээнт Цэргийн тахилгатай уул билээ. Улаанбаатар хотын нутгийн зүүн урд захад (Налайхаас зүүн урагш) Хэнтийн нурууны баруун урд захад орших 1854 м өндөр Цогтчандмань уул нь Хойдмөсөн далайн сав, Номхон далайн сав, Төв Азийн дотоодын гадагш урсгалгүй ай савын усны хагалбар болно. Энэ нь ийнхүү зөвхөн Монголын төдийгүй Дэлхийн усны ай савын хагалбар болж байгаа чухал газар билээ.Богдхан уул түүний орчим нутаг нь Хангай Хэнтийн атираат бүсийн Хэнтийн хэсгийн баруун өмнө хэсэгт оршино. Чулуун нүүрсний галавын үед (350-200 сая жилийн өмнөөс) хуримтлагдсан тунамал чулуулаг, мезозайн эриний Юра, Цэрдийн галавын үед үүссэн боржин чулуу болон уулсын бэл хормой, гуу жалгаар орчин үеийн хөвсгөр хурдас тархжээ. Улаанбаатар хотын дэвсгэрт орших Налайхад Цэрдийн галавын үед (130 орчим сая жилийн өмнө) үүссэн нүүрсний орд газар бий. Эндээс нүүрс олборлох ажил 20-р зууны эхэн үеэс эхэлсэн. Улаанбаатар хотын дэвсгэрт Аржанчивлангийн орчимд алт, цагаан тугалганы орд бий бөгөөд гянт, алт, хайлуур жоншны илрэл, Сэлбийн голд алт, төмрийн илрэлүүд бий. Элстийн голд шилний элс, бусад газраар шаврын баялаг нилээд бий. Улаанбаатар хотын уур амьсгал нь манай орны уур амьсгалын эх газарлаг шинж чанарыг бүрэн илэрхийлэх эрс тэс шинжтэй. Өөрөөр хэлбэл сэрүүн бүсийн эх газрын уур амьсгалын эрс тэс эх газарлаг шинж чанарыг илэрхийлсэн тодорхой ялгарсан жилийн дөрвөн улиралтай. Өвөл нь C хүрдэг, үнэмлэхүй их температур нь°хүйтэн, үнэмлэхүй бага температур нь -49 C болдог эрс тэс°C хүрдэг, үнэмлэхүй их, бага температурын агууриг нь 87.6°38.6 ялгаатай бөгөөд ийм их зөрөө дэлхийн аль C,°ч улсын нийслэлд гардаггүй байх, жилийн дундаж температур нь -3.0 C-аас бууж хүйтрэх°C байх бөгөөд -30°хамгийн хүйтэн 1 сарын температур нь -26.0 өдрийн тоо жилд 40 орчим байна. Цасан бүрхэвч ХI сарын 10-ны үед тогтож III сарын хорьд хүртэл 130 орчим хоног 18 орчим см зузаан цастай байна. Ууландаа цасны зузаан их, цасан шуургатай өдөр 10 орчим байдаг ажээ. Жилийн хамгийн богино өдөр-өвлийн туйлын өдөр ХII сарын 22-нд болох бөгөөд энэ өдөр өдрийн урт 8 цаг 24 минут үргэлжилнэ. Энэ өдөр Улаанбаатарт үдийн нарны тусгалын өнцөг болдог. Өвлийн цагт Улаанбаатарт ерөөсөө монгол орон даяарт газарзүйн°18.5 ухаанд Азийн их даралтын төв гэдэг ухагдахуун болж орсон эсрэг циклоны төв тогтож Увс аймгийн Улаангом хотод агаарын даралт Дэлхийн хэмжээнд хамгийн их буюу 1055 гектопаскаль (гПа) болдог бөгөөд Улаанбаатарт агаарын даралт 1037 гПа хүрч байсан, Тэнгэр нэн цэлмэг байдаг. Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн цэлмэг хөх тэнгэрт хотуудын нэг бөгөөд жилдээ 250-аад хоног цэлмэг байдаг. Монголын цэлмэг тэнгэр жуулчдын сонирхлыг татдаг нэгэн чухал үзмэр болдог. Иймд Улаанбаатарт цэлмэг хөх тэнгэрт хот гэсэн хөшөө босговол сонин байх болно. Харин Улаанбаатар хот тус орны салхи багатай газрын тоонд орно. Жилдээ салхигүй өдөр 100 орчим байх бөгөөд салхины хурд 4-6 м/с, баруун хойд зүгийн салхи голлоно. Салхины хамгийн их хурд нь 40 м/с хүрч байжээ. Өвөл салхи багатай, хавар салхи ихтэй. Улаанбаатарт хүйтрэлтгүй үргэлжлэх хугацаа V сарын 29-ны орчмоос IХ сарын 1 орчим хүртэл буюу 90 гаруй хоног байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд агаарын температур 0°-аас доош буухгүй гэсэн үг. Жил жилийн онцлогоос болоод энэ хоногийн тоо арай олон, цөөн байж болох нь тодорхой Жилийн хамгийн дулаан сар нь 7-р сар, дундаж дулаан нь 17C° бөгөөд хамгийн их халуун болсон нь 38.6C° хүрснийг дээр дурьдсан. Зундаа 30C°-аас давж халуун болох өдрийн тоо 10 орчим, хоногийн дундаж температур 10C°-аас давж дулаарах өдөр хавар VI сарын 6-аас намар VIII сарын 25 хүртэл 80 орчим хоног байдаг аж. Ган болох магадлал 30 орчим хувь зуны туйл буюу жилийн хамгийн урт өдөр Улаанбаатар VI сарын 22-нд болж өдөр 16 цаг 02 минут үргэлжилнэ. Энэ өдөр үдийн нарны мандалтын тусгалын өнцөг 65.5° болно. Монгол орны уур амьсгалын мужлалын хувьд авч үзвэл Улаанбаатар хот нь хуурайдуу сэрүүн зунтай хахир өвөлтэй нутагт багтана.Сүүлийн 20 жилд зохиогч миний хийсэн үзэгдэлзүйн хувийн ажиглалтаас үзвэл Улаанбаатар хотод дундажаар III сарын 31-нд анхны ногоо цухуйж хавар эхлэн 65 хоног үргэлжилж VI сарын 3-нд нохойн хушуу цэцэглэснээр зун эхлэн 90 хоног үргэлжилж VIII сарын 22-нд хяруу унаснаар намар эхлэж 80 хоног үргэлжилж ХI сарын 10-нд цасан бүрхэвч тогтсноор өвөл эхлэж 131 хоног үргэлжилж байх шиг санагдаж байна. Анхны ногоо цухуйх зэрэг үзүүлэлтүүд Улаанбаатарын өөр өөр хэсэгт өөр өөр байж болохыг үгүйсгэхгүй. 2004 оны хувьд бол анхны ногоо III сарын 23-нд МУИС-ын 2-р байрны нөмөрт цухуйв. IV сарын 8-нд гудамжинд ямаа үзэгдэв. IV сарын 29-нд Туул гол задарч цөн урсав. V сарын 5-нд хуучин II эмнэлгийн сүүдэрт (Байгалийн түүхийн музейн урд) даль цэцэглэв. V сарын 13-нд Гацууртад хөхөө донгодов, V сарын 17-нд I эмнэлгийн арын төв замын дэргэдэх гүйлс цэцэглэв. Тэр 3-4 бутны цав цагаан их цэцэг хүмүүст баясал төрүүлэв. Түүнийг харж сэтгэлийн их баясал авсан хүмүүст нас нэмсэн байх. Ногоон ургамал хүчилтөрөгчөөрөө хүнийг тэтгэхээс гадна цагаан, ягаан, улаан, хөх гээд өнгө өнгөөрөө хүнд баясал төрүүлж насыг нь уртасгаж байдаг. Энэ өдөр багваахайн шар цэцэг энд тэнд үзэгдэв. 5 дугаар сарын 21-нд Засгийн ордны арын цэцэрлэгт монос, хуайс цэцэглэв. 5 дугаар сарын 22-нд хотын цэцэрлэг үндсэндээ ногоон болж харагдав. Харин голын намгаас ухаж авчирч суулгасан зүлэг ногоороогүй байв. Ер нь голын их намгийн зүлгийг намгийнх нь ус шиг устай байлгахгүй бол зүлэг болж чаддаггүй. Хоёр жилийн дараа шавар болон хоцорно. Голоос зүлгийг нь авч хайргыг нь гаргах нь байгаль хамгааллын шаардлагад ч үл нийцэх ажил. Үүнийг зарим хүмүүс, албан газрууд нэг их анхаарахгүй байх шиг санагддаг. V сарын 25-нд цахилдаг цэцэглэв. Мөн сарын 30-нд хараацай ирэв, VI сарын 6-нд нохойн хушуу цэцэглэв. Хотын цэцэрлэг дэх ургамалын ургалт, өөрчлөлт зэрэг хаврын үзэдэл энэ жил бусад жилүүдээс эрт болж өнгөрлөө. Улаанбаатарт жилд дунджаар 233 мм тунадас унаж ууршилт нь 648 мм болдог. Чийглэгийн байдал 0.36 байдаг. Богдхан, Чингэлтэй зэрэг уулуудад тунадас арай их буудаг. Богдхан уулан дахь Хүрэлтогоотын одон орны орчимд 659 мм тунадас унасан нь Улаанбаатарын төдийгүй манай улсын хэмжээнд цаг уурын станцад тэмдэглэгдсэн хамгийн их тунадас болсон юм. Улаанбаатарт агаарын харьцангуй чийг 1- сард 70 орчим хувь, 7-р сард 60 орчим хувь байдаг. Улаанбаатар хотын нутаг нь бүхэлдээ Хойд мөсөн далайн саванд багтана. Бараг бүх гол нь Туул голын савын гол юм. Туулын баруун гарын хамгийн том цутгал нь Тэрэлж гол билээ. Мөн Өвөргорхи, Дээндий, Их Хуандий, Гацуурт, Баянтөхөм, Улиастайн голд Хойд баян, Улиастайн баруун, Зүүн, Дунд голууд цутгана. Сэлбэ голд Бэлхийн, Шадивлан, Жигжид, Зайсан, Шаргаморьт, Хандгайт голууд цутгана. Туул голын баруун гарын бас нэг цутгал нь Толгойтын гол (Зүүн Баруун салаа голын хамт) Их нарангийн голууд юм.Туул голын зүүн гарын цутгал нь Элстийн гол, Налайхын гол, Хөлийн голууд байна. Хөлийн голд Шажин хурах, Төр хурах, Бумбат, Чулуут, Хүрхрээ, Багатэнгэр, Их тэнгэр, Зайсан, Түргэн голууд цутгана. Чингэлтэй уулын хойд биеэр орших Буурлын нурууны ар өврөөс эх авах Гүнжийн гол нь Хараа голын эх болон хойшоо урсах Хүйн голын эх болдог.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн дэвсгэрт Туул голын хөвөөнд нүүрсхүчилт магнийн исэглэн давст цацраг идэвхит бодистой гидрокарбонат кальцит рашаан бий, Гацуурт тосгонд Цагаан эрэгний, Сэлбийн Дамбадаржаад, Их тэнгэрийн аманд рашаан бий. Мөн Налайх дүүргийн дэвсгэрт гидрокарбонат, кальц-магнит, нүүрсхүчлийн хийтэй, радонтай, Аржанчинлавлангийн рашаан бий. Мөн Налайхад Бүст нуурыг ардууд рашаан гэж ашигладаг. Улаанбаатарын орчмын голуудын ус химийн найрлагын хувьд гидрокарбонатлаг ангилалд багтах бөгөөд голын сүлжээний нягтшилт 0.01-0.05км/км2 байна. Голын ус намар 11 сард хадаалж 3 сарын сүүлчээр ханзарна. Ул хөрсний цэвдэг Улаанбаатарын дэвсгэрт толбо байдлаар тархсан байна. Нутгийн хамгийн хойд захаар Ширэгт тайгын гүндээ цэвдэгтэй хөрс, хотын хойд захын уулсаар уулын нунтаг карбонатлаг хар хүрэн хөрс, Туул голын хөндийгөөр нугат намгийн цэвдэгт хөрстэй, Богдхан ууланд их талбай эзэлсэн хөрсний голлох хэв шинж нь тайгын хөрс. Уулын хамгийн өндөр хэсгээрээ уулын нугат ойн гүн хөлдөмтгий хөрс зонхилно. Оройгоороо асга болж ил гарч ирсэн суурь чулуулагтай . Улаанбаатар хот манай улсын ойт хээрийн бүсэнд оршино. Баруун талд орших Сонгинохайрхан уулаас бусад уулс нь шинэс голлосон ой модтой ойд нь нэн ховор дагуур тэрэлж, даль, сургар, арц зэрэг анхилуун үнэрт ургамал, хад нэрс, алирс, үхрийн нүд, чацаргана зэрэг жимсгэнэ, бамбай, сөд, алтангагнуур зэрэг эмийн ургамалтай. Богд хан уул нь монгол орны ургамлын газарзүйн мужлалаар Хэнтийн уулархаг тайга, Монгол дагуурын ойт хээр, гэсэн хоёр тойргийн хий заагт оршино. Ой үүсгэгч гол мод нь шинэс, нарс, хус юм. Энд алаг өвст үетэнт сорвоот улалжит бүлгийн хэв шинжүүд голлоно. Ер нь Богдхан уулын ой байгалийнхаа нөхцөлд ихээхэн эмзэг байрлалд байна. Хээрийн бүстэй шууд залгаа оршдог Хүйтсүү тайгын гол элемент болох гацуурын ойн өвөрмөц бүлгэмдэл монгол оронд гуравхан байдгийн нэг нь Богдхан уул билээ. Харин одоо гацууран ой нь үлэмж багассан аж. Сонгинохайрхан уул нь чулуусаг алаг өвс, ботуулт хялганат хэв шинжийн бүлгэмдэлтэй ургамалтай. Туул, Сэлбэ, Улиастай, Гацууртын голын хөндийгөөр бургас улиас мойлын бут шугуйтай. Улаанбаатарын орчим нь амьтны аймаг баялаг Богдхан уул нь Хэнтийн тайгын элемент болох олон зүйлийн хөхтөн амьтны тархалтын урд хил болдог. Монгол тарвага, дагуур огдой, урт сүүлт зурам, ойн солонго зэрэг олон зүйл амьтадтайн дотор нэн ховор хүдэр ховор амьтан буга аргаль, янгир, гахай, ойн булга, шилүүс, ангир, хар өрөвтас болон шилийн сар, шар цэцгий, шаазгай, хараацай, элээ зэрэг олон зүйл шувуудтай. Туул голд тул, зэвэг, цагаан загас, сибир хадран, амрын хадран, цурхай, балиус, улаан нүдэн зэрэг олон зүйл загастай. Улаанбаатар хот 9 дүүрэгтэй. Үүнд: Баянгол нутгийн талбай 2949 га, Баянзүрх 124412 га буюу бусад дүүргүүдээс хамгийн их нутагтай. Сонгинохайрхан 120063 га , Сүхбаатар 20840 га, Хан-Уул 48466 га, Чингэлтэй 8930 га, Багануур 62020 га, Багахангай 14000 га, Налайх 68764 га талбай бүхий нутагтай.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment