Намо гүрү еэ. Эндэх Их хүрээний өрнө зүгийн уул Өндөрхайрханд оршсон орны тэнгэрт сэржим өргөхийг хүсвээс догшин архи, ариун алт тэргүүтэн нарийн гурил тавиад адистидлагтун.Хри:Гурван ертөнцийн галын бурхан цогт цагийн хар дайсанГурван сансрын сүрээр дарагч цогт их догшин гүрүГуйвашгүй зарлигийн найман тэнгэрийн чуулганд сэржим өргөснөөрГутаггүй их амгалан дээдийн адистидыг бодитой бүтээн соёрх.Хамгаас онцгой Халх нутгийн газар орон бүхнийг чХарьяалан эрхшээгч хүчин төгс ӨндөрхайрханХавтай идээр аянга буулгагч эх, хүү, түшмэл сэлтХанатал энэ сэржмийг таалж, дайсны тотгорыг эрэн тасал.Албин шуламс бас бус ад ягчис хийгээдАжрах тэнгэр, лус найман аймаг газар дэлхийн эзэн, хатададАрхи цусан сэржим өргөснөөр хортны зүрхний цусыг юүл.Өдгөө тэр мэт сэржим ундаа үүнийг өргөснөөрӨшөөтөн дайснууд тоосон товрог болон дарагдаадӨчүүхэн ба бүрний нас цог, есөн хүслийн сайн чуулган бүхнийг Өнид хоцроолгүй үтэр түргэнээр арвитган зохиохэмээсэн үүнийг даяанч Лувсаннамжил бээр дурдсан хүслээр Радэн хийдийн хувилгааны нэр баригч ханчин Агваанпрэнлайжамц найруулбай. Буян болтугай.
0 comments:
Post a Comment