Ом сва сти,Өмнө зүгийн огторгуйд элдэв өнгийн эрдэнэсээрӨөрөө бялхтал дүүрсэн зарлигийн сүүн далайгаас үүдсэнХүслийг хангагч ороонгон модны найлзуур сэлгүүрэхийн дээрХүчит арслант тавцанд лянхув, нар, сараар чимэглэснийЭлдэв дэвсгэр дээр аврагч гурвын зарлиг лугааЭрхин чухаг Чингэлтэйн шивдагийг амирлууланАмирлангуй хилэнт элдэв дүр байдалт нөхөд сэлтАргачлан тус тусын суурин дээр машид баясаадАшид мөшилзөхүй нүүрээр сүсэглэн батад оршин соёрхЭрхэм та нарыг баясгах дээд эд зайг өргөснөөрЭгэл миний зарлигийн болон зарлигийн бус сайн бүхэн ньЭндэхийн тахилын үүлэн цогц болон газар орныг дүүргээдЭндэлгүй дээд зай, жансигийн сэржмийг дэлгэрүүлэх зэргийгИл бодитой бэлтгэн, сэтгэлээр хувилгаж та бүхэндээ өргөе.Сац бас ялангуяа гурван оронд эгүүдэгсэнСайн сангийн зай хаа буй бүхнийгСааршгүй билгийн галаар шатаасны утаан үүлсСааталгүй бүх л орчныг дүүргэснийг Тандаа өргөе.Ийн баясгаснаар сайтар дөрөв, ба бүрний багш шавийнЭд баялаг, нас буян, сав шимийн юм доройтсны шалтгаан арилжИлрэх зүүдний болоод хонзонгийн бузар, их будангуйн хийгээд уруудахын бузарИлтэд ариун бус дэв бүхэн эдүгээ цэвэршин ариусах болоодЭрхин цаглашгүй дөрөв хутагжин, нөхөд харлиг иргэд эд эдлэлээр дэлгэрчЭлчилгүй аянд тохиох аюул, хулгай дээрэм зэргийнОнц ноцтой хөнөөл бүхнээс авран соёрхожОнчтой ном, цог учрал бүхэн сайтар дэлгэрээдОгтоос үл зохилдох болгон амирлаж, зохилдох шалтгаан эесэнӨөрийн санасан хэрэг шамдлагагүйгээр өөсөөн бүтэхийн өлзий оршигхэмээсэн Чингэлтэйн сан тахил тус бүхэн энэ мэт нэгэн хэрэгтэй хэмээн Чадагчийн шашны огоот төгссөн агуу эзэн, умар зүгийн их хөлгөний зан үйлт Халх Жавзандамбын ринбүүчийн зарлигаар дурдсанаар /эс/ зохиосончлон зөөлөн цогт эрлэгийн шидийн егзөрваа Шагжийн гэлэн Лувсанбалдандамбийнямчоглайнамжилбалсанбо бээр алба бүтээх төдийд үйлдсэн болой
0 comments:
Post a Comment