Өвөрчлөнгийн тийн ариун номын агуу уудам төвөөсӨөсөөн асар олноор гэтэлгэх тус амгалангийн хур буулгахӨнөө бидний Багш, Ядам, Чухаг дээд гурав, зарлигийн хамсаа сэлтӨөдлөж эдүгээ энэ орноо ариусгалын зочноор зочлогтун.Онцолбоос умар зүгийн халхын эд баригчийн төвдОлноос сүртэй үзэсгэлэн төгс Баянзүрх хэмээнОнгон нэрээр алдаршсан уулнаа дээд орны тэнгэрОрны эзэн, дэлхийн эзэн нөхөд сэлт энэ орноо залрагтун.Өмнөдийн үзэсгэлэнт дүр байдалт орны төвдӨнгө улаан, цагаан үзэсгэлэнт эрдэнийн уналга баригчӨв тэгш хивэрлэг торго, эрдэнийн чимгээр чимсэн бар хөлөглөсөөрӨөрийгөө баясгасан дүр байдлаар батад залрагтун.Самди тарни хийгээд ариун мутраар адистидласанСайн тахил, балин тангарагийн зай элдэв жансиг зэргийгСац бас маш хэтэрхий газар хийгээд завсрыг гэгээн гэрлээр дүүргэснээрСайтар хоцроолгүй нөхцөлдүүлэн бүхнийг баясган жаргуулахын тулд өргөе.Өгөөмөр эрдэнийн санд долоон морьт хэмээгдэх нарныӨгснийг идэгч хэмээх галд билгийн гал бадарсны төвдУгаас сайхан үнэрт сангийн элдэв зайг шатааснаарУтаан үүлэн үхэлгүйн мөр бүхнээ түгсэн үүгэрБагш, ядам, Чухаг дээд гурав, зарлигийн хамсааг ариусгая.Бас ертөнцийн амарлингуй зочдуудыг хоцроолгүй ариусгая.Онцгойлбоос сайн жавхлант Баянзүрх хайрханыОнгон навдаг, шивдаг, эзэн нөхөд сэлтийг ариусгая.Улмаар та бүхэн дээдийн сан тахилгыг таалсан бөгөөтөл бидэнУлаан, цагааны хиншүү хярвас тавих, амласнаа эвдсэн аваас Урхаггүй тэнгэр шүтээнд андаймаа буруу юм хийсэн ахиулУуч таалалтай харшилсан бүхнийг хүлцэн зохиож хайрла.Гутаггүй ба бүрний багш, шавь өглөгийн эзэд, нөхөд сэлт бээрГурван үүднээс тийн үйлийг юутай ч атугай үйлдэвчГутаах атаа хилэн болон найдангуйн дээдийн зохиохуй дор чуГудиггүй санасан хэрэг бүхнийг бүтээхийг нөхцөлдүүлэн хайрла.Бус бас хэл ам, хэрүүл тэмцэл, эвдрэл самуурал болонБусцар хяруу, мөндөр, ган зуд, догшин хуй салхин үймэхБуруу дайсан, хулгай дээрмийн хир хэмжээ ихсэх, гуйранч мухардахБусад үл зохилдох барцадыг үлдээлгүй арилган зохио.Ус хур цагтаа бууж, өвс мод, навч цэцэг дэлгэрээдУхаант хүмүний язгуур үндэс эд баялаг арвидахын ам дэлгэрчУлс амьтны амгалан жаргалан нь зуны далай мэт тэгшрэнУгаас зуун баясгалангаар мөшөөлгөх эрхин үйлсийг зохио.Хамгаас онцолбол Их хүрээний энэ зүүгийн газар оршоодХамтаар хуран чуулсан хамаг төрөлхтнийХаршлах нөхцөл арилаад зохилдох нөхцөлүүдийг бүтээхийгХань хамсаа болсон Далх-та бээр ивээтүгэй.Багш, Ядам, Чухаг дээд гурвын адистид хийгээдБасхүү тангарагтан далайн орны догшин тэнгэрийн хүчээрБа бүрний нөхөд сэлтийн барилдлагын шүтээн гарснаарБаясангуй сэтгэлийн ерөөл ямарчлан бүтэхийн өлзий хутаг оршиг.
0 comments:
Post a Comment