Оросын худалдаа XIX зууны үед Монголд анх нэвтэрч байсан тэр үед Их хүрээ, Ховд, Улиастай нь тус орны зүүн, баруун, төв хэсэгт нэг нь нөгөөтэйгээ эн зэрэгцсэн тусгай зах зээлийн хүрээтэй, Монголын зах зээлд дангаар ноёрхохын төлөө өөр хоорондоо өрсөлдсөн худалдааны төвүүд байсан бол ялангуяа Орос улс Сибирийг дамнасан төмөр зам тависнаас хойш Монгол улсын нутагт бүрэлдсэн тус орны хөгжил дэвшлийн гурван босоо тэнхлэгийн хамгийн томоохон дээрх нийслэл хүрээ нь хорьдугаар зууны эхэн үед бусдаас түрүүлэн хөгжиж, Монголын зах зээлийн төлөө өрсөлдөөнд ялалт байгуулсан Монголын нийслэл хүрээн дэхь Оросын пүүсүүд гол анхаарлыг баруун тийш Хангайн нурууны орчим дахь зах зээлд хүчтэй хандуулсан учир Монголын зүүн талд Ачит бэйс (Баян түмэн) Далай вангийн хүрээгээр төвлөрсөн оросын худалдааны тусгай нэгэн зах зээл буй болж Нийслэл хүрээний зах зээлээс тасарч Нийслэл хүрээний Орос пүүсүүд Улиастай орчимд ноёлох болсноор Улиастайн зах зээл Нийслэл хүрээний зах зээлийн хүрээнд хамаарагдах болж, баруун хязгаарт Ховдын зах зээл биеэ даасан хэвээр үлджээ. Монгол дахь гадаадын худалдааны төвүүдийн дотроос хамгийн том нь Нийслэл хүрээ байлаа. Энд XIX зууны 60-аад оноос (1862) Орос, ХХ зууны эхэн (1907,1909) үеэс Англи, Америк, Герман зэрэг хэд хэдэн орны худалдааны капитал Монголд нэвтэрч улмаар Монгол орон даяар салбарлан ажиллаж байжээ. Нийслэл хүрээнд зөвхөн оросын 26 пүүсийн салбар байсны хамгийн том нь Каковын ба Басовынх байв. (Каковиных-Барилгын зургын институтын байранд) (Басовынх Дүрслэх урлагийн музейн урд талд) эднийхэн 1909 оноос хошуудаар салбар нээж, худалдаалж эхэлсэн бөгөөд Каковин ба Басовынх болон түүний хоршоо холбооны Швецовь, бас Стукенко Будерман “Андерсан, Мейер зэрэг гадаадын пүүсүүдийн салбарын ажиллаж байсан байдлаас зах зээлийн хамрах хүрээг гаргахад Түшээт хан аймгийн хойд, баруун хойд (одоогийн Төв Сэлэнгэ, Булган)” сайн ноён хан аймгийн хойд (Архангайн хойд, Хөвсгөлийн өмнөд) , Засагт хан аймгийн баруун өмнөд (Говьалтай Дарви Тонхил), Төв зүүн хойд талын хошууд (Төв аймаг) Хөвсгөлийн хязгаар зэрэг газар нутгийг хамарч байжээ. Оросын худалдааны төвийн хэсэгт хүрээ-хиагтын бүс нутгийн орос худалдаачид мөн ноёлох байртай байв. Энд Монгол дахь Оросын пүүсийн бүх салбарын 27,4%, Нийслэл хүрээний зах зээлийн хүрээнд багтаж байгаа Оросын худалдааны төв хэсэг дэхь пүүсийн нийт салбар 40,9% Түшээт хан аймаг дахь оросын бүх пүүс, салбарын 87,5% Монголд нэвтэрсэн Англи, Америк, Герман зэрэг бусад орны худалдааны бүх пүүс, салбарын 66,7% нь байсны дээр Нийслэл хүрээ, Хиагтын бүс нутагт Монгол дахь гадаадын (тэр дундаа Орос, бусад орны) пүүс салбаруудын төв контор, захиргаа зэрэг толгойлох байгуулага хүмүүс төвлөрч байв. Үүнийг Монголд худалдааны капиталын нэвтрүүлсэн зарим томоохон орнуудтай харьцуулахад хятадын пүүсийн Монгол дахь салбарын 62,3% нь төвийн хэсэгт байршилтай байсан байна. Энэ бүхэн нь одоогийн Архангай, Завхан аймгийн ихэнх, Баянхонгор, Хөвсгөл, Булган аймгийн зарим нутаг ганцхан хаант оросынх биш тус оронд худалдааны капиталаа нэвтрүүлсэн ихэнх орны худалдаачдын анхаарлыг ихээхэн татдаг байсныг гэрчилж байна. Чухам юунд ингэж олон орны худалдаачдын анхаарал татагдав гэж асуух юм бол: ХХ зууны эхэн үе, нэн ялангуяа дэлхийн I дайны үед өндөр үнэд хүрч байсан чухал таваар болох үхэр сүрэг, түүний дотроос сарлагын нутагшилтаа шалтгаалж ийнхүү анхаарлыг нь татах болсон байна. (дурьдсан нутгийн бүх үхрийн 70% нь сарлаг байгаа) Түүнээс гадна оросын худалдаачдын монголчуудтай худалдаа хийж харилцаж байсан байдлаас үзэхэд тэд худалдан авах зүйлэээ рублиар худалдан авч, тээврийн хөлсийг бас рублиар тооцон байсан бол энэ нь Монголд нэвтэрсэн орос зэрэг орнуудын нөлөөгөөр тус орон дахь хүрээ хиагтын бүс нутаг, Монгол нутгийн төв, умард баруун болон зүүн хойд талын нутгуудад түргэтгэн гүнзгийрүүлж, тус оронд тавар мөнгөний харилцаа дэлгэрч эхэлсний гэрч мөн. Бас гадаадын худалдаачдын пүүс, салбарын тоог түүний Монголд байсан хугацаатай харьцуулхад Хятад, Орос, Америкчууд Монголд тус бүр дунджаар 4 жилд нэг салбар нээж байхад Англичууд жилд 2 пүүс, салбар нээж байснаараа Английн худалдааны капиталын Монголд дэлгэрэх хурд хамгийн их байсныг гэрчилдэг. ХХ зууны эхэн үед Монгол улсын хилийн худалдааны Тошинитын улаан байшинт, ширдэг (зулын 25 км) Улхан майхан Ганжуур сүм зэрэгт үе үе худалдааны их зээл нэгддэг болжээ. Үндэсний худалдаачид төрж баяжиж эхлэв. Нэгэнт гадаадын худалдааны пүүс, түүний цэг салбарууд бүхий нутгуудад таваар мөнгөний харилцаа өргөжиж Монгол худалдаачид буй болж тэд зах зээл дээр бие даан худалдаа хийж, зарим нь мөнгө хүүлж ч байсан. Монгол худалдаа их хөгжсөн нутаг нийслэл хүрээ-хиагтын бүс нутаг байв. Монгол худалдаачид үндэсний Монгол худалдааны байгуулалттай болохыг сонирхох болов. 1913 Д. Чагдаржав туршлага судлахаар Англи, Итали зэрэгт аялав. Түүнээс гадна Монгол худалдаачид үндэсний мөнгөн тэмдэгтэй болох эрмэлзэлтэй байсан. Таваар мөнгөний харилцаа буй болж байсан. 1. XIX зууны 60-70аад оны үед Жавзандамба хутагт тэргүүтэй хэсэг ноёд хутагт дээдэс өөр өөрийн нутагт “Тийз” нэртэй тэмдэгт цаас буй болгожээ. Энэ бол үндэсний мөнгөн тэмдэгт сэргээх гэсэн анхны оролдлого байв. 2. Олноо өргөгдсөн хаант улсын үед лам Пунцагцэрэн, Оросын худалдаачин Шоферсецтэй хамтран Монголын хязгаарыг нээн хөгжөөх банкыг 5 сая юанийн хөрөнгөтэйгээр нийслэл хүрээнд анх байгуулж “Бага болзоот” гэж алдаршсан мөнгөн тэмдэгтийг бий болгосон . 3. Монгол улсын хүүгийн тэмдэгт цаас “төгрөг”-ийг С.Данзан хөөцөлдөж 1921 онд Орост хэвлүүлсэн боловч гүйлгээнд гараагүй байсаар 1924 онд Зөвлөлт холбоот улстай хавсран “Монголын худалдаа ба үйлдвэрийн банк” хувь нийлүүлэн байгуулж 1925 онд “ төгрөг ” буй болгосон. Хувийн жижиг гар үйлдвэрүүд хамгийн их бөөгнөрсөн газар бол Нийслэл хүрээ байв. 1915 оны байдлаар “Нийслэл хүрээнд хятадын үйлдвэр үйлчилгээний газар бүгд 464. Үүнээс пүүстэй нь 120, пүүсгүй нь 344, бүх ажиллагсад 951, пүүсэнд ажиллагсад 406, амиар ажиллагсад 545” гэсэн баримт байдаг. Эдгээр үйлдвэр үйлчилгээний газрууд нь хэдийгээр нарийн мэргэжлийн хувийн үйлдвэр үйлчилгээний газрууд боловч ажлын арга нь бүдүүлэг бүр зарц, боолын шинжтэй учир хувиа дөнгөж аргацаасан шинжтэй учир хөгжих ирээдүй муутай байхад Орос, Европчуудын үйлдвэрүүд нь тоо нь цөөн ч гэсэн ажил нь дэвшилттэй байлаа. Хаант Оросынх болон Англи, Америк, Германчуудын оролцоотой байсан жижиг үйлдвэр уурхайн газрууд цөөн хөлсний хөдөлмөрөөр хөгжиж буй учир дэвшилттэй байв. ХХ зууны эхэн үед Монгол улсад Орос-Европ, Америкчүүдийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Ноос угаалгын газар 109, Арьс шир боловсруулах үйлдвэр 21, савангийн үйлдвэр 2, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр-2, архи, ундааны усны үйлдвэр 7, алт нүүрс олзворлох үйлдвэр зэрэг бүгд 170 аад үйлдвэр байв Эдгээр үйлдвэрийн газрууд бүгд хөлсний хөдөлмөртэй Э.М. Доревскаягийн тооцоолсноор их ажлын үед 10000 гаруй мянган ажилчидтай. Миний тооцоолсноор 10307 монгол ажилчид байв. Үүнээс нийслэл хүрээнд 19 үйлдвэр уурхайг хамааруулан үзэж болно. Т.Д. Стукан ба Савва Вязигин нар 1910 оны сүүлээр Нийслэл хүрээн дэхь ноос угаалгын газартай Англи улсын Бидерманы пүүстэй хамтран уурын том машин, том хэмжээний усан шахуурга авчирч угсарсан нь Монголдоо хамгийн хүчтэй техникт тооцогдож байв. “Монголын зах зээл дээр хожуу орж ирсэн ч гэсэн Англи, Америк, Герман зэрэг өрнөдийн орны худалдааны капитал Монголын зах зээлээс Хятад, Оросын капиталыг зөвхөн үнийн бодлогоор төдийгүй, техникийн давуу хөгжлөөр хүчтэй түрж эхэлсэн нь тодорхой” Монголын тухайн үеийн эдийн засгийн төв хотуудаас хөлсний хөдөлмөр эрхлэх явдал хамгийн их дэлгэрсэн нь Нийслэл хүрээ, Хиагт хотууд байсан ба эндхийн бүх үйлдвэрүүдээс гадна Монголын шинэ баячууд, Үндэсний хөрөнгөтөн хүмүүс хөлсний хөдөлмөрийг сонирхож аж ахуйдаа хэрэглэж байсан жишээ баримт нилээд буй. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Нийслэл хүрээ бол техникийн дэвшлийг түрүүлж үзсэн. Хөлсний хөдөлмөрийг үнэлж үнэлгээ хамгийн сайн мэдэрдэг, хөлсний хөдөлмөрийн амтанд орсон хамжлагат ёсны жигшин үзэгчид ихтэй. Хамгийн их бөөгнөрсөн газар учир нийгмээ өөрчлөн байгуулах үзэл санаагаар хүмүүжигчид олон байсан нь Монгол улсыг хөгжүүлэх, хамжлагат ёсыг халхын төлөө үзэл санаатнууд хамгийн олонтой байсан зэргээс үзэхэд 1921 оны хувьсгал бол ардчилсан хувьсгал, тэгэхдээ хөрөнгөтний ардчилсан хувьсгал байжээ. Энэ хувьсгалын удирдагчид бүгдээрээ нийслэл хүрээнийхэн байснаараа тухайн үеийн Монгол улсын хөгжил, дэвшлийн гол түшиц газар нь нийслэл хүрээ байжээ хэмээн үзэж байна. Тэр ч байтугай 1990 оны хувьсгал гэгч нь 1921 оны хувьсгалын үргэлжлэл үзэл санааг гүйвуулагчдын гуйвуулгыг шүүмжлэн гарч ирсэн үзэгдэл мөн.
Улаанбаатар хотын газарзүйн байрлал, байгалийн нөхцөл

Өнөөгийн Улаанбаатарын газарзүйУлаанбаатар хот урдуураа Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг, баруугаараа мөн аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, баруун хойгуураа мөн аймгийн Батсүмбэр, зүүн хойгуураа, зүүгээрээ мөн аймгийн Батсүмбэр, зүүн хойгуур, зүүгээрээ мөн аймгийн Эрдэнэ сумтай хиллэн Дөрвөн уулын дунд Туул голын уудам хөндийд 470444 га талбай бүхий нутаг дэвсгэр эзлэн оршино. Нутгийн хамгийн өмнө захын цэг нь Төв аймгийн Сэргэлэн сумтай хиллэж байгаа хойд өргөрөгийн 54''-ын (107 градус 18 минут 54 секунд гэж°18°37'30'', зүүн уртрагийн 107°47 уншина) солбицолд, баруун захын цэг нь Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр 14'42''-ын°23'12'', хойд өргөрөгийн 48°сумтай хиллэж байгаа зүүн уртрагийн 107 солбицолд, хойд захын цэг нь Төв аймгийн Батсүмбэр сумтай хиллэж байгаа хойд 27'-ын солбицолд, зүүн захын цэг нь°16'00'', зүүн уртрагийн 106°өргөрөгийн 48 24'', хойд°37°Төв аймгийн Эрдэнэ сумтай хиллэж байгаа зүүн уртрагийн 107 53'-ын солбицолд оршино. (цэгүүдийн газарзүйн солбицлыг 1:1000000°өргөрөгийн 47 масштабтай зургаас тодорхойлов) Улаанбаатар хот далайн төвшнөөс дээш 1300 гаруй м өндөрт Номхон далайгаас 1600 орчим км алсад Дэлхийн экватороос хойш 5310 км, 55',°хойд туйлаас урагш 4690 км орчим зайтай буюу дэлхийн хойд өргөрөгийн 47 55'-ын солбицолд (Сүхбаатарын°зүүн уртрагийн 106 талбай), Дэлхийн цагийн 7-р бүсэнд Лондон хотоос 7 цаг 08 минутын зөрөөтэй оршиж байна. Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн баруун урд захад Монгол улсын автозамын сүлжээний эхлэх 00 цэгийн тэмдэг багана оршдог. Улаанбаатар хотын нутгийн хүйс буюу төв цэгийг дээр дурьдсан 56'45'', зүүн уртрагийн°захын цэгүүдээр хөөж бодвол хойд өргөрөгийн 47 00'18''-ын солбицолд°107 буюу Шархадны автобусны эцсийн буудлаас чанх хойш 2 км-т, Шархадны хясаанаас баруун хойш 1.8 км зайтай уулын нэг оройн зүүн хажууд оршиж байна.Харин Улаанбаатар их хотын төв цэг Хүйсийг Сүхбаатарын 55'04''-ын солбицолд°55'07'', зүүн уртрагийн 106°талбайд хойд өргөрөгийн 47 далайн төвшнөөс 1300 м өндөрт тавьсан Төв цэгийн тэмдгээр тооцож болох юм. Улаанбаатар хотын өмнүүр орших Богдхан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн 40 орчим км үргэлжилсэн нуруу Төв хэсэгтээ өндөр уул, дундаж өндөр уулын хэв шинжит уул, хамгийн өндөр оргил нь 2268 м өндөр Цэцээ гүн оргил, мөн 2256 м өндөр Түшээ гүн, Баруун, Зүүн Ширээ зэрэг оргилуудтай. Орой нь үндсэндээ тэгш хэлбэртэй бөгөөд тэгшрэлийн гадарга нь 1800, 2000, 2200 м-ийн төвшний гурван үндсэн шатлал үүсгэжээ. Бүр оройдоо өндөр оргилууддаа хүйтний өгөршлийн нөлөөгөөр үүссэн тагт чулуун нураг, асга үүссэн, уулын баруун зүүн хажуугаар уулс хоорондын хотгор ам хөндий үүсчээ. Богдхан уулыг Улаанбаатар хот энэ уулын ард ирж суурьшсан он буюу 1778 онд Тэнгэрийг тэтгэсний 43-р оны 9-р сарын 24-ний өдрийн хааны зарлигаар дархалсан. Дэлхийн анхны дархан цаазат газрын нэг. Богдхан уулыг дархан цаазтай болгох саналыг тэр үеийн тэргүүний сэхээтний нэг сайд Юндэндорж гаргасан билээ. Бүр эрт ХII-ХIII зууны үеийн Монголын эртний аймгийн нэг болох Хэрэйдийн Ван Тоорил хаан Богд уулыг тахиж байсан билээ. Монголын Их тахилагатай, үзэсгэлэнт уулынх нь хувьд Богдхан уулыг ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл” зэрэглэлээр байгаль, түүхийн дурсгал гэж хамгаалалтад авах санал гаргажээ. Оросын жуулчин Н.М.Прежевальский “Сибирийн байгалийн төрх байдал Өргөөгөөр” төгсдөг гэж бичсэн. Энэ нь Богдхан уулын төрх байдлыг хэлж байгаа хэрэг билээ. Энэ уулын улсын хамгаалалтад авсан талбай нь 41600 гаруй га эзэлнэ. Богдхан уулын ар луу Яргайт, Дээд өндөр уулын, Эрээний, Түшээт гүний нуруу, Бумбат, Чулуут, Төр хурах, Шажин хурах, Хүрхрээ, Залаа, Бага тэнгэр, Их тэнгэр, Зайсан, Богино, Хүүш,Арцат, Нүхт, зэрэг гол горхи бүхий ам хөндийтэй. Урд энгэр рүүгээ Өвөрзайсан, Ногоон модны хяр зэрэг нуруудтай, Зуун модны, Түргэний, Өвөр зайсан зэрэг уудам тал хөндийтэй. Улаанбаатарын баруун захаар 1662 м өндөр тахилгат Сонгинохайрхан, 1652 м өндөр Дарцагт, 1520 м өндөр Баян-Өндөр, Майхан толгой, Соёлд уул, Таширын нуруу, Улаан Ямаат, 1691 м өндөр Тахилт уулууд оршино. Хотын хойд талаар тахилгат 1947 м өндөр Чингэлтхайрхан уул оршино. Энэ уулын өврөөр Цагаан хөтөлийн нуруу, Майхан уул, Эмээлт, Их наран, Байшинтын гозгор, Зэрэг нуруу, уулууд салбарлах бөгөөд эдгээрээс урагшаа Баянголын, Нарангийн, Толгойтын, Чингэлтэйн, Хайлааст, Сэлбийн зэрэг уудам урт ам хөндийнүүдтэй, Чингэлтэй уулын араар Ханан сэрүүний, Цагаан бургасны, Буурлын, Халзангийн зэрэг уул нуруудтай, тэдгээрийн хоорондуур Толгойтын, Гүнтийн, Сэлбийн зэрэг даваанууд Шижирийн хоолой, Гүнтийн голын зэрэг уудам, урт гол горхи бүхий ам хөндийтэй. Чингэлт уулын зүүн хажууд Сэлбэ гол руу хандсан Чингэлтэй, Арсогоот, Шадивлан, Яргайт, Хандгайт, Бэлхийн, Жигжидийн зэрэг гол горхи бүхий том ам хөндий байна. Мөн Ганц худгийн, Дашчойнхорын, Хустын, Гоодойн, Гурван Хандгайтын нуруу, Жимбэр уул, 2018 м өндөр Гүйен уул, Сэрвэнгийн нуруу, зэрэг уул нурууд Улиастайн ам зэрэг ам хөндий бий. Нийслэлийн зүүн талаар Хожуулт, Цагдуулт, Цагаан Тэмээт, Шар овоот, Зүрх, Хойд хиа, 2032 м өндөр Байц уул, Байцын нуруу, Арцатын зоо, Бурхантын зоо, Дархантын зоо, Цагаан тэмээт, Их амны, Бэрхийн, Асгат нуруу, Дунд цохиот, Асгат, 1833 м өндөр Зүрх, Баянзүрх хайрхан, Эрээн, Гуалин, 2197 м өндөр Орог Ямаат, Цагаан тэмээтийн нуруу, Шижирийн даваа, 2184 м өндөр Улаан харгантын гозгор, Ёлтын даваа, Бэрхийн нуруу, Чингисийн хяр, Мөст, Өгөөмөр, Их мөст, зэрэг том уул, нурууд, Баянтөхөм, Гацуурт, Их Хуандий, Бага дээндий Өвөргорхийн, Тэрэлжийн зэрэг уудам ам хөндийнүүдтэй. Баянзүрх хайрхан нь манай нийслэлийн тахилгат уул, Чидам хэмээх нохой шүтээнт Цэргийн тахилгатай уул билээ. Улаанбаатар хотын нутгийн зүүн урд захад (Налайхаас зүүн урагш) Хэнтийн нурууны баруун урд захад орших 1854 м өндөр Цогтчандмань уул нь Хойдмөсөн далайн сав, Номхон далайн сав, Төв Азийн дотоодын гадагш урсгалгүй ай савын усны хагалбар болно. Энэ нь ийнхүү зөвхөн Монголын төдийгүй Дэлхийн усны ай савын хагалбар болж байгаа чухал газар билээ.Богдхан уул түүний орчим нутаг нь Хангай Хэнтийн атираат бүсийн Хэнтийн хэсгийн баруун өмнө хэсэгт оршино. Чулуун нүүрсний галавын үед (350-200 сая жилийн өмнөөс) хуримтлагдсан тунамал чулуулаг, мезозайн эриний Юра, Цэрдийн галавын үед үүссэн боржин чулуу болон уулсын бэл хормой, гуу жалгаар орчин үеийн хөвсгөр хурдас тархжээ. Улаанбаатар хотын дэвсгэрт орших Налайхад Цэрдийн галавын үед (130 орчим сая жилийн өмнө) үүссэн нүүрсний орд газар бий. Эндээс нүүрс олборлох ажил 20-р зууны эхэн үеэс эхэлсэн. Улаанбаатар хотын дэвсгэрт Аржанчивлангийн орчимд алт, цагаан тугалганы орд бий бөгөөд гянт, алт, хайлуур жоншны илрэл, Сэлбийн голд алт, төмрийн илрэлүүд бий. Элстийн голд шилний элс, бусад газраар шаврын баялаг нилээд бий. Улаанбаатар хотын уур амьсгал нь манай орны уур амьсгалын эх газарлаг шинж чанарыг бүрэн илэрхийлэх эрс тэс шинжтэй. Өөрөөр хэлбэл сэрүүн бүсийн эх газрын уур амьсгалын эрс тэс эх газарлаг шинж чанарыг илэрхийлсэн тодорхой ялгарсан жилийн дөрвөн улиралтай. Өвөл нь C хүрдэг, үнэмлэхүй их температур нь°хүйтэн, үнэмлэхүй бага температур нь -49 C болдог эрс тэс°C хүрдэг, үнэмлэхүй их, бага температурын агууриг нь 87.6°38.6 ялгаатай бөгөөд ийм их зөрөө дэлхийн аль C,°ч улсын нийслэлд гардаггүй байх, жилийн дундаж температур нь -3.0 C-аас бууж хүйтрэх°C байх бөгөөд -30°хамгийн хүйтэн 1 сарын температур нь -26.0 өдрийн тоо жилд 40 орчим байна. Цасан бүрхэвч ХI сарын 10-ны үед тогтож III сарын хорьд хүртэл 130 орчим хоног 18 орчим см зузаан цастай байна. Ууландаа цасны зузаан их, цасан шуургатай өдөр 10 орчим байдаг ажээ. Жилийн хамгийн богино өдөр-өвлийн туйлын өдөр ХII сарын 22-нд болох бөгөөд энэ өдөр өдрийн урт 8 цаг 24 минут үргэлжилнэ. Энэ өдөр Улаанбаатарт үдийн нарны тусгалын өнцөг болдог. Өвлийн цагт Улаанбаатарт ерөөсөө монгол орон даяарт газарзүйн°18.5 ухаанд Азийн их даралтын төв гэдэг ухагдахуун болж орсон эсрэг циклоны төв тогтож Увс аймгийн Улаангом хотод агаарын даралт Дэлхийн хэмжээнд хамгийн их буюу 1055 гектопаскаль (гПа) болдог бөгөөд Улаанбаатарт агаарын даралт 1037 гПа хүрч байсан, Тэнгэр нэн цэлмэг байдаг. Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн цэлмэг хөх тэнгэрт хотуудын нэг бөгөөд жилдээ 250-аад хоног цэлмэг байдаг. Монголын цэлмэг тэнгэр жуулчдын сонирхлыг татдаг нэгэн чухал үзмэр болдог. Иймд Улаанбаатарт цэлмэг хөх тэнгэрт хот гэсэн хөшөө босговол сонин байх болно. Харин Улаанбаатар хот тус орны салхи багатай газрын тоонд орно. Жилдээ салхигүй өдөр 100 орчим байх бөгөөд салхины хурд 4-6 м/с, баруун хойд зүгийн салхи голлоно. Салхины хамгийн их хурд нь 40 м/с хүрч байжээ. Өвөл салхи багатай, хавар салхи ихтэй. Улаанбаатарт хүйтрэлтгүй үргэлжлэх хугацаа V сарын 29-ны орчмоос IХ сарын 1 орчим хүртэл буюу 90 гаруй хоног байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд агаарын температур 0°-аас доош буухгүй гэсэн үг. Жил жилийн онцлогоос болоод энэ хоногийн тоо арай олон, цөөн байж болох нь тодорхой Жилийн хамгийн дулаан сар нь 7-р сар, дундаж дулаан нь 17C° бөгөөд хамгийн их халуун болсон нь 38.6C° хүрснийг дээр дурьдсан. Зундаа 30C°-аас давж халуун болох өдрийн тоо 10 орчим, хоногийн дундаж температур 10C°-аас давж дулаарах өдөр хавар VI сарын 6-аас намар VIII сарын 25 хүртэл 80 орчим хоног байдаг аж. Ган болох магадлал 30 орчим хувь зуны туйл буюу жилийн хамгийн урт өдөр Улаанбаатар VI сарын 22-нд болж өдөр 16 цаг 02 минут үргэлжилнэ. Энэ өдөр үдийн нарны мандалтын тусгалын өнцөг 65.5° болно. Монгол орны уур амьсгалын мужлалын хувьд авч үзвэл Улаанбаатар хот нь хуурайдуу сэрүүн зунтай хахир өвөлтэй нутагт багтана.Сүүлийн 20 жилд зохиогч миний хийсэн үзэгдэлзүйн хувийн ажиглалтаас үзвэл Улаанбаатар хотод дундажаар III сарын 31-нд анхны ногоо цухуйж хавар эхлэн 65 хоног үргэлжилж VI сарын 3-нд нохойн хушуу цэцэглэснээр зун эхлэн 90 хоног үргэлжилж VIII сарын 22-нд хяруу унаснаар намар эхлэж 80 хоног үргэлжилж ХI сарын 10-нд цасан бүрхэвч тогтсноор өвөл эхлэж 131 хоног үргэлжилж байх шиг санагдаж байна. Анхны ногоо цухуйх зэрэг үзүүлэлтүүд Улаанбаатарын өөр өөр хэсэгт өөр өөр байж болохыг үгүйсгэхгүй. 2004 оны хувьд бол анхны ногоо III сарын 23-нд МУИС-ын 2-р байрны нөмөрт цухуйв. IV сарын 8-нд гудамжинд ямаа үзэгдэв. IV сарын 29-нд Туул гол задарч цөн урсав. V сарын 5-нд хуучин II эмнэлгийн сүүдэрт (Байгалийн түүхийн музейн урд) даль цэцэглэв. V сарын 13-нд Гацууртад хөхөө донгодов, V сарын 17-нд I эмнэлгийн арын төв замын дэргэдэх гүйлс цэцэглэв. Тэр 3-4 бутны цав цагаан их цэцэг хүмүүст баясал төрүүлэв. Түүнийг харж сэтгэлийн их баясал авсан хүмүүст нас нэмсэн байх. Ногоон ургамал хүчилтөрөгчөөрөө хүнийг тэтгэхээс гадна цагаан, ягаан, улаан, хөх гээд өнгө өнгөөрөө хүнд баясал төрүүлж насыг нь уртасгаж байдаг. Энэ өдөр багваахайн шар цэцэг энд тэнд үзэгдэв. 5 дугаар сарын 21-нд Засгийн ордны арын цэцэрлэгт монос, хуайс цэцэглэв. 5 дугаар сарын 22-нд хотын цэцэрлэг үндсэндээ ногоон болж харагдав. Харин голын намгаас ухаж авчирч суулгасан зүлэг ногоороогүй байв. Ер нь голын их намгийн зүлгийг намгийнх нь ус шиг устай байлгахгүй бол зүлэг болж чаддаггүй. Хоёр жилийн дараа шавар болон хоцорно. Голоос зүлгийг нь авч хайргыг нь гаргах нь байгаль хамгааллын шаардлагад ч үл нийцэх ажил. Үүнийг зарим хүмүүс, албан газрууд нэг их анхаарахгүй байх шиг санагддаг. V сарын 25-нд цахилдаг цэцэглэв. Мөн сарын 30-нд хараацай ирэв, VI сарын 6-нд нохойн хушуу цэцэглэв. Хотын цэцэрлэг дэх ургамалын ургалт, өөрчлөлт зэрэг хаврын үзэдэл энэ жил бусад жилүүдээс эрт болж өнгөрлөө. Улаанбаатарт жилд дунджаар 233 мм тунадас унаж ууршилт нь 648 мм болдог. Чийглэгийн байдал 0.36 байдаг. Богдхан, Чингэлтэй зэрэг уулуудад тунадас арай их буудаг. Богдхан уулан дахь Хүрэлтогоотын одон орны орчимд 659 мм тунадас унасан нь Улаанбаатарын төдийгүй манай улсын хэмжээнд цаг уурын станцад тэмдэглэгдсэн хамгийн их тунадас болсон юм. Улаанбаатарт агаарын харьцангуй чийг 1- сард 70 орчим хувь, 7-р сард 60 орчим хувь байдаг. Улаанбаатар хотын нутаг нь бүхэлдээ Хойд мөсөн далайн саванд багтана. Бараг бүх гол нь Туул голын савын гол юм. Туулын баруун гарын хамгийн том цутгал нь Тэрэлж гол билээ. Мөн Өвөргорхи, Дээндий, Их Хуандий, Гацуурт, Баянтөхөм, Улиастайн голд Хойд баян, Улиастайн баруун, Зүүн, Дунд голууд цутгана. Сэлбэ голд Бэлхийн, Шадивлан, Жигжид, Зайсан, Шаргаморьт, Хандгайт голууд цутгана. Туул голын баруун гарын бас нэг цутгал нь Толгойтын гол (Зүүн Баруун салаа голын хамт) Их нарангийн голууд юм.Туул голын зүүн гарын цутгал нь Элстийн гол, Налайхын гол, Хөлийн голууд байна. Хөлийн голд Шажин хурах, Төр хурах, Бумбат, Чулуут, Хүрхрээ, Багатэнгэр, Их тэнгэр, Зайсан, Түргэн голууд цутгана. Чингэлтэй уулын хойд биеэр орших Буурлын нурууны ар өврөөс эх авах Гүнжийн гол нь Хараа голын эх болон хойшоо урсах Хүйн голын эх болдог.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн дэвсгэрт Туул голын хөвөөнд нүүрсхүчилт магнийн исэглэн давст цацраг идэвхит бодистой гидрокарбонат кальцит рашаан бий, Гацуурт тосгонд Цагаан эрэгний, Сэлбийн Дамбадаржаад, Их тэнгэрийн аманд рашаан бий. Мөн Налайх дүүргийн дэвсгэрт гидрокарбонат, кальц-магнит, нүүрсхүчлийн хийтэй, радонтай, Аржанчинлавлангийн рашаан бий. Мөн Налайхад Бүст нуурыг ардууд рашаан гэж ашигладаг. Улаанбаатарын орчмын голуудын ус химийн найрлагын хувьд гидрокарбонатлаг ангилалд багтах бөгөөд голын сүлжээний нягтшилт 0.01-0.05км/км2 байна. Голын ус намар 11 сард хадаалж 3 сарын сүүлчээр ханзарна. Ул хөрсний цэвдэг Улаанбаатарын дэвсгэрт толбо байдлаар тархсан байна. Нутгийн хамгийн хойд захаар Ширэгт тайгын гүндээ цэвдэгтэй хөрс, хотын хойд захын уулсаар уулын нунтаг карбонатлаг хар хүрэн хөрс, Туул голын хөндийгөөр нугат намгийн цэвдэгт хөрстэй, Богдхан ууланд их талбай эзэлсэн хөрсний голлох хэв шинж нь тайгын хөрс. Уулын хамгийн өндөр хэсгээрээ уулын нугат ойн гүн хөлдөмтгий хөрс зонхилно. Оройгоороо асга болж ил гарч ирсэн суурь чулуулагтай . Улаанбаатар хот манай улсын ойт хээрийн бүсэнд оршино. Баруун талд орших Сонгинохайрхан уулаас бусад уулс нь шинэс голлосон ой модтой ойд нь нэн ховор дагуур тэрэлж, даль, сургар, арц зэрэг анхилуун үнэрт ургамал, хад нэрс, алирс, үхрийн нүд, чацаргана зэрэг жимсгэнэ, бамбай, сөд, алтангагнуур зэрэг эмийн ургамалтай. Богд хан уул нь монгол орны ургамлын газарзүйн мужлалаар Хэнтийн уулархаг тайга, Монгол дагуурын ойт хээр, гэсэн хоёр тойргийн хий заагт оршино. Ой үүсгэгч гол мод нь шинэс, нарс, хус юм. Энд алаг өвст үетэнт сорвоот улалжит бүлгийн хэв шинжүүд голлоно. Ер нь Богдхан уулын ой байгалийнхаа нөхцөлд ихээхэн эмзэг байрлалд байна. Хээрийн бүстэй шууд залгаа оршдог Хүйтсүү тайгын гол элемент болох гацуурын ойн өвөрмөц бүлгэмдэл монгол оронд гуравхан байдгийн нэг нь Богдхан уул билээ. Харин одоо гацууран ой нь үлэмж багассан аж. Сонгинохайрхан уул нь чулуусаг алаг өвс, ботуулт хялганат хэв шинжийн бүлгэмдэлтэй ургамалтай. Туул, Сэлбэ, Улиастай, Гацууртын голын хөндийгөөр бургас улиас мойлын бут шугуйтай. Улаанбаатарын орчим нь амьтны аймаг баялаг Богдхан уул нь Хэнтийн тайгын элемент болох олон зүйлийн хөхтөн амьтны тархалтын урд хил болдог. Монгол тарвага, дагуур огдой, урт сүүлт зурам, ойн солонго зэрэг олон зүйл амьтадтайн дотор нэн ховор хүдэр ховор амьтан буга аргаль, янгир, гахай, ойн булга, шилүүс, ангир, хар өрөвтас болон шилийн сар, шар цэцгий, шаазгай, хараацай, элээ зэрэг олон зүйл шувуудтай. Туул голд тул, зэвэг, цагаан загас, сибир хадран, амрын хадран, цурхай, балиус, улаан нүдэн зэрэг олон зүйл загастай. Улаанбаатар хот 9 дүүрэгтэй. Үүнд: Баянгол нутгийн талбай 2949 га, Баянзүрх 124412 га буюу бусад дүүргүүдээс хамгийн их нутагтай. Сонгинохайрхан 120063 га , Сүхбаатар 20840 га, Хан-Уул 48466 га, Чингэлтэй 8930 га, Багануур 62020 га, Багахангай 14000 га, Налайх 68764 га талбай бүхий нутагтай.
Өргөө-Их хүрээний нүүдлэлт
Хутагтын өргөө буюу Их хүрээ 1639-1855 хүртэл 28 удаа нутаг сэлгэн нүүсэн гэдгийг эрдэмтэн Л.Дүгэрсүрэн, С.Пүрэвжав, С.Ичинноров. О.Пүрэв нар бичсэн бөгөөд энд бид шинжлэх ухааны доктор,түүхч Отгоны Пүрэвийн “Монголын улс төрийн төв” (Улаанбаатар 1994 он) гэдэг номонд Хутагтын өргөө суурьшиж байсан гэж дурдьсан газар нутгийн газарзүйн товч тодорхойлолт гаргалаа. Өргөө, Их хүрээ нүүдэллэн бууж байсан газруудыг олж тогтоох ажлыг Улаанбаатар хотын соёлын газар санаачилга гаргасныг хотын Засаг даргын тамгын газар дэмжиж 1999 оноос эхэлсэн юм. Ингээд уг газруудыг олж тогтоох, тэр бүгдэд дурсгалын гэрэлт хөшөө босгох ажлыг 1999-2003 онд гүйцэтгэхэд үе үед нь Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газрын дарга Ц.Болдсайхан Улаанбаатар хотын соёлын газрын дарга Г. Нямсамбуу, Ц.Энхбат, эрдэмтэн О.Пүрэв, С.Ичинноров, С.Идшинноров, Ш.Шагдар, О.Сүхбаатар, Ж.Саруулбуян, Ардын багш Г.Миеэгомбо, ажилтан Г.Сүхбаатар С.Жимээхүү, Д.Энхчимэг, С.Оюунчимэг, сэтгүүлч, сурвалжлагч Д.Цогбадрах, Н.Ариунтуяа, Ш.Ундармаа, С.Жаргалсайхан, Б.Солонго, С.Насанбат, Б.Болдболор нар оролцон ажилласан юм. 1999-2002 онд уг газруудаа олж тэмдэг томго тавьсан бөгөөд 2003 онд уг томгоо гантиган гэрэлт хөшөө болгосон билээ. Хутагтйин өргөө ингэж олон нүүсэн нь Монголчуудын нүүдлийн уламжлал, байгаль хамгааллын бодлого, улс төр нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас болж байсан бөгөөд энэ тухай эрдэмтэн О.Пүрэв номондоо тодорхой бичжээ. Гэрэлт хөшөө босгосон газруудаа дурдая. 1. Ширээт Цагаан нуур. Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт сумын төвөөс хойш 27 км-т манхат Монгол элсэнд Их Монгол уулын зүүн урд хормойд оршдог. Энэ нуурын эрэг дээр 1639 онд Түшээтхан Гомбодоржийн хүү Занабазарыг 5 настай байхад нь Гэгээн цол өргөмжилж анхдугаар Богд гэж алдаршуулан түүнд Шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн Улаанбаатарын суурь тавигджээ. Ширээтцагаан нуурын оршдог Монгол элс нь хээрийн бүсийн хүрээлэлд оршдог. Монгол элс нь бургас,улиасан шугуй ойтой. Нуурын эрэгт нь шинэсэн төгөлтэй, ойд нь хөхөө донгоддог, халиун буга сүргээрээ амьдардаг, Ихмонгол уул нь өндөр уулын арц ургадаг ийм сонин нутаг. Өөрөөр хэлбэл монголын говь, хээр, ойт хээр, ой тайга, өндөр уулын тагийн бүс гээд монгол орны байгалийн үндсэн бүсийн төрх байдлыг хадгалсан энэ онцлог нутгийг сонгож монголын нийслэлийн шав тавьсан эрдэмт, их ухаант хүмүүс дээдсийн санаа бодлыг үнэхээр биширнэ. Шар бүст өргөөний анхны суурь тавьсан газрыг Ширээт цагаан нуурын эргээс баруун тийш холгүй, Ихмонгол уулаас зүүн урагш 2 км 55'ын солбицолд далайн°09', зүүн уртрагийн 103°орчимд хойд өргөрөгийн 47 төвшнөөс дээш 1500 орчим м өндөр газарт сонгож тэндээ гэрэлт хөшөө босгов. Ширээт цагаан нуур нь манай улсын өнөөгийн нутгийн газарзүйн төв цэг Хүйс Өвөрхөшөөтөөс хойш тийм их холгүй ( 40 орчим км) байгаа нь бас санамсаргүй хэрэг бишээ. Ширээт цагаан нуур нь бас Хүннүгээс хойш их бараг бүх монгол улсын нийслэл хаадын орд оршиж байсан Орхоны хөндийн хавьд (90 орчим км) байгаа нь ч бас жирийн тохиолдол биш биз.2. Улаан худаг, Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Өгийнуураас урагш шуудаараа 12 км-т Хөгшин Орхон голоос зүүн тийш 10 км-т толгодорхог хээр тал нутагт далайн төвшнөөс дээш 1300 орчим м өндөрт хойд 47'-ын солбицолд гэрэлт хөшөө босгов.°40', зүүн уртрагийн 102°өргөрөгийн 47 Хутагтын Өргөө энд 1640-1654 онд суурьшиж байжээ. Орхоны хөндийд оршдог билээ. 3. Хэнтий ханы өвөрт Хутагтын өргөө 1654-1688 онд суурьшиж байсан аж. Хагийн Хар нуураас зүүн хойш орших 2666 м өндөр Сарьдгийн өвөрт байсан бөгөөд сарьдгийг нь Хийдийн сарьдаг, Хийдийг нь Сарьдгийн хийд гэж нэрлэж 28', зүүн уртрагийн°байсан. Өргөө энд хийдийн голын хөвөөнд хойд өргөрөгийн 47 02'-ын солбицол орчимд байрлаж байсан бололтой. Энд энэ удаа гэрэлт хөшөө°108 босгож амжаагүй. Хэнтийхан нь монголын их тайгатай уул билээ. Энэ хийдийг Галданбошигтын цэрэг 1688 онд эзлэн сүйтгэсэн гэдэг юм. 4. Өгөөмөр. Төв аймгийн Баян сумын нутаг Ихбаян ба Өгөөмөрийн дунд намхан ширээд Өгөөмөрийн нуурын хонхороос баруун хойш Хүүш, Дарцагт, Сэрвэн толгодоос урагш далайн төвшнөөс дээш 1400 орчим м өндөрт хойд 58'-ын солбицол орчимд гэрэлт хөшөө°59', зүүн уртрагийн 107°өргөрөгийн 46 босгов. Энд Хутагтын өргөө 1688-1689 он, 1743-1747 онд гэж 2 удаа суурьшиж байжээ. Энэ хавь нутаг нь монголын жинхэнэ хээр тал нутгийн нэг хэсэг нь юм. 5. Хутагтын өргөө. 1690-1700 онд Өвөрмонголын нутагт суурьшиж байжээ. Энд энэ удаа гэрэлт хөшөө босгож амжаагүй. 6. Эрдэнэтолгой. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын нутагт сумын төвөөс урагш 16 км-т Хөх сүмийн голын хөндийн хойд захад хуучин Хөх сүмийн туурийн дэргэд далайн төвшнөөс дээш 1700 орчим метр өндөрт хойд өргөрөгийн 59'-ын солбицол орчимд гэрэлт хөшөө босгов. Энд°15', зүүн уртрагийн 101°47 хутагтын өргөө 1700-1719 онд (19 жил) суурьшиж байж. 1706 онд Цогчин дугантай болсон аж. О.Пүрэв номондоо усаа өгдөг Цэцэрлэг голын хөндийд орших Эрдэнэтолгойд Хутагтын өргөө суурьшиж байсан гэж бичсэн. Хөх сүмийн голын Эрдэнэтолгойд гэрэлт хөшөө босгосонд О.Пүрэв жаахан эргэлзэж байсан. Өргөө Эрдэнэтолгод байхдаа Их хүрээ нэртэй болсон юм байна.7. Дааган дэл. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс баруун хойш 9 км-т Дааган дэл уулын зүүн урд бэлд далайн төвшнөөс дээш 700 м өндөрт 37'-ын солбицолд гэрэлт хөшөө босгов.°48', зүүн уртрагийн 106°хойд өргөрөгийн 49 Их хүрээ энд 1719 онд суурьшиж байжээ. Ерөө голоос хойш 4 орчим км зайтай байна. Жинхэнэ ойт хээрийн нутаг. 8. Усан сээр. Сэлэнгэ аймгийн Сант, Хушаат сумын нутаг Сондуулт, Хушаат, Хонгилт, Хожуул голууд нийлж Усансээр гол болж Орхонд цутгадаг гол юм. Энэ голын зүүн гарт Галсангийн гозгор уулын урд бэлээс урагш Орхон Усансээр голын бэлчирээс дээш 4 орчим км 36'-ын солбицол орчимд гэрэлт°28', зүүн уртрагийн 105°зайтай хойд өргөрөгийн 49 хөшөө босгов. Энд Их хүрээ 1720-1722 онд суурьшиж байжээ. 9.Тамир. Их хүрээ энд 1722-1723 онд суурьшиж байжээ. Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир сумын нутгийн чухам хаана суурьшиж байсныг тодруулах шаардлагатай тул энэ удаа хөшөө босгосонгүй. 10.Жаргалант. Төв аймгийн Жаргалант сумын нутагт сумын төвөөс урагш 6 км-т Буурал уулын өвөрт Жаргалант голын Баруун гарт далайн 27', зүүн уртрагийн°төвшнөөс дээш 900 орчим м өндөрт хойд өргөрөгийн 48 55'-ын солбицол орчимд гэрэлт хөшөө босгов. Их хүрээ 1723 онд өвөлжжээ.°105 11.Угтаал- Жаргалант. Төв Угтаалцайдам сумын хуучин II багийн нутаг, Угтаалын голын баруун гарт, Дэлгэр булгийн хойд дэнжид хоёр голын бэлчирээс зүүн тийш Угтаалцайдам сумын төвөөс зүүн тийш 45 км-т Жаргалант сумын төвөөс баруун урагш 18 км-т Тахилгат Шархад уулаас зүүн тийш далайн төвшнөөс дээш 1000 орчим метр өндөрт хойд 47'-ын солбицолд гэрэлт хөшөө босгов. Их°23', зүүн уртрагийн 105°өргөрөгийн 48 хүрээ энд 1724 суурьшиж байжээ.12.Орхон-Ээвэн голын бэлчир. Сэлэнгэ аймгийн Сант сумын төв. Сумын засаг даргын тамгын газрын үүдэнд далайн төвшнөөс дээш 900 орчим м 23'-ын солбицолд гэрэлт хөшөө°15', зүүн уртрагийн 105°өндөрт хойд өргөрөгийн 49 босгов. Хоёр голын бэлчирээс хойш 4 орчим км зайтай. Энд Их хүрээ 1725-1729 онд суурьшиж байжээ.13.Ээвэн гол. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт Амарбаясгалант хийдийн баруун талд ойрхон далайн төвшнөөс дээш 1000 метрт, хойд 05'-ын солбицолд гэрэлт хөшөө босгов. Энд°28', зүүн уртрагийн 105°өргөрөгийн 49 Их хүрээ 1724 оны зун суурьшиж байв. 14. Хужирбулангийн Жаргалант. Улаанбаатараас зүүн тийш Хужирбулангаас зүүн урагш ойрхон Их хүрээ 1730-1732 онд суурьшиж байж, энэ удаа энд хөшөө босгоогүй .15. Бургалтайн гол. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг сумын төвөөс баруун тийш 30 орчим км-т Бургалтайн голын хөндийд Хөх овоо (Хүүхдийн овоо) –оос зүүн урагш голын зүүн гарт далайн төвшнөөс дээш 1200 орчим м өндөрт 34' солбицолд гэрэлт хөшөө босгов.°, зүүн уртрагийн 106°20°хойд өргөрөгийн 48 Энд Их хүрээ 1732 онд суурьшиж байжээ. 16. Сөгнөгөр. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг сумын төвөөс зүүн хойш 7 орчим км-т Сөгнөгөр голын баруун гарт Алтанбүс уулын өвөрт Их нарстайн амны адагт далайн төвшнөөс 1000 орчим м өндөрт хойд өргөрөгийн 48°53'-ын солбицолд гэрэлт хөшөө°23', зүүн уртрагийн 106 босгов. Энд Их хүрээ 1730-1732 онд суурьшиж байж. Энд гэрэлт хөшөө босгох газраа сонгож явах замд Тахилгат Мандал толгой дээр УИХ-ын дарга С.Төмөр-Очир, Ерөнхий сайд Н.Энхбаяр, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, Төв аймгийн Засаг дарга Мэндбилэг нартай уулзаж ажил явдлаа танилцуулж явав. Тэд бидэнд зөв зүйтэй ажил хийж яваа юм байна гэж урам хайрлав. 17. Тэрэлж-туулын бэлчир. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг. Тэрэлжийн амралтаас доош 10 км-т Тэрэлж голын зүүн гарт, Баянбулгийн Зоо уулын өвөрт, Туул –Тэрэлжийн бэлчирт далайн төвшнөөс дээш 1500 орчим м өндөрт хойд 35'-ын солбицолд гэрэлт хөшөө босгов. Энд°57', зүүн уртрагийн 107°өргөрөгийн 47 Их хүрээ 1733 онд өвөлжжээ.18. Хүйн гол (Хүйн нуур) . Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, сумын төвөөс урагш 8 км-т төмөр замын 24-р зөрлөгийн дэргэд далайн 17', зүүн уртрагийн°төвшнөөс дээш 1100 орчим м өндөрт хойд өргөрөгийн 48 44'-ын солбицолд гэрэлт хөшөө босгов. Энд Их хүрээ 1736-1740 онд суурьшиж°106 байжээ.19. Хунцлын голын эх. Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт, сумын төвөөс баруун тийш Нарстайн давааны өвөрт Хунцлын голын эх орчимд голын 25',°зүүнгарт далайн төвшнөөс дээш 1100 орчим метр өндөрт хойд өргөрөгийн 48 26'-ын солбицолд гэрэлт хөшөө босгов. Энд Их хүрээ 1740-1742°зүүн уртрагийн 106 онд суурьшиж байв.20. Үдлэг. Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт сумын төвөөс урагш 12 км-т Жаргалант уулын баруун аманд Үдлэг суурингийн хойд захад уулын баруун аманд хуучин усан сангийн хаалт далангаас хойш далайн төвшнөөс дээш 1200 48'-ын солбицолд°17', зүүн уртрагийн 106°орчим м өндөрт, хойд өргөрөгийн 48 гэрэлт хөшөө босгов. Их хүрээ өнөөгийн Улаанбаатарын дэвсгэр нутагт хэд хэдэн газарт суурьшиж байсан бөгөөд тэр бүгдэд гэрэлт хөшөө босгоогүй. Тайлбар: Далайн төвшнөөс дээш их өндөр, газарзүйн солбицлуудыг 1:500 000 масштабтай зургаас тодорхойлов.
Өргөө -Их хүрээ суурьшиж байсан газруудад очих зам
1. Баруун чиглэлдУлаанбаатар-Лүн, Эрдэнэсантаар дамжин Элсэн тасархай 290 км-Ширээтцагаан нуур 40 км-Элсэн тасархай, Хашаат сумаар дамжин Улаанхудаг 120 км-Хархорин, Хотонт, Түвшрүүлэх сум 130 км, урагшаа Эрдэнэтолгой 16 км, Түвшрүүлэх сумаар дамжин Бэтцэнгэл 100 км-Улаанбаатар 416 км. Бүгд 1200 км. 2. Баруун хойд, хойд чиглэлдУлаанбаатар-Жаргалант сум 135 км-Жаргалант (Буурал уул) –6 км, Угтаал Жаргалан 25 км-Жаргалант сум 20 км-хойшоо Загдал, Орхоны гүүрээр дамжин Сант сумын төв (Орхон-Ээвэн голын бэлчир) 130 км-Ээвэн голыг өгсөж Амарбаясгалант хийд Ээвэн гол 55 км-зүүн урагшаа Сээрийн даваагаар давж Сондуулт, Хожуулын голыг уруудаж Усансээрийн гол 60 км-Орхон голыг Тавилангаар гарч Дархан хотоор дамжин Ерөө сум 150 км-баруун хойшоо Дааган дэл 9 км-Дархан хотоор дамжин Борнуур 200 км-зүүн урагшаа Нарстайн даваагаар давж Хунцалын гол 20 км-Шанаган даваагаар давж Бургалтайн гол 20 км-Батсүмбэр сум 40 км-Сөгнөгөр 13 км-Үдлэг 16 км-Хүйн нуур 8 км-Батсүмбэр 7 км-Улаанбаатар 80 км. Бүгд 1000 км 3. Зүүн, Зүүн урд чиглэл Улаанбаатар-зүүн тийшээ Тэрэлж 70км- Тэрэлж голыг усаар гарч уруудан Тэрэлж-Туулын бэлчир 10-км баруун урагшаа Тэрэлж, Туул голыг усаар гарч Налайхаар дамжин Төв аймгийн Баян сум 140 км-урагшаа Өгөөмөр 40 км-буцаад Баян сумаар дамжин Улаанбаатар 150 км бүгд 410 км.Энэ замаас Туул голыг өгсөж машинаар 50-аад км яваад Доргонтын даваа (Хясаа) орчмоос явганаар Хагийн хар нуур 35 орчим км –Сарьдагийн хийд хүртэл 30-аад км зай бий байх. Явган явах (мориор явж болно) зай талдаа 60-70 орчим км болно. Тайлбар: Зарим газрын хоорондохь зайг ойролцоогоор авсан.Монгол улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Шагдар 2004. 6 сар
Их хүрээний орны тэнгэр дөрвөн уулын сан
Улаанбаатар хотын дөрвөн талд орших тахилга шүтлэгт дөрвөн уул-Богд уул /хамгийн өндөр цэг нь 2265 м/, Сонгинохайрхан /оргил нь 1663 м/, Чингэлтэй /1831 м/, Баянзүрх /1846 м/ нь тус тусдаа сан тахилгын судартай ч дөрвүүлийг нэгтгэн тахихаар зохиосон энэ хураангуй судар ихэд тархсан юм. Зөвхөн дөрвөн уул төдийгүй Хан уулын ард орших Зэндмэнэ уул, Хатан Туулыг ч энэ судраар тахиж болно.Дөрвөн уулын энэхүү хураангуй судар ихэд дэлгэрсэн байдаг. Дөрвөн уул нь Монголын түүхэнд эртнээс алдартай бөгөөд олон сайхан домог хууч уламжлагдан иржээ. Тухайлж нэгийг өгүүлбээс Чингис хаан есөн өрлөг, 13 баатрынхаа хамт Алтан тэвшийн хөндийд буюу Хүн чулууны хонхорт нэг удаа саатан морилжээ. Тэр үедээ дөрвөн зүгт нь сүндэрлэх дөрвөн уулыг сонжин шинжин ажаад тус бүрт нь нэр хайрласан гэнэ. Тэр үед дөрвөн уул тухайлсан нэргүй байсан гэнэ. Чингис хаан дөрвөн уулыг нар зөв эргэж Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Цэнгэлтэй хэмээн нэрлэсэн нь цөм учиртай байжээ. Үүнээс өмнө энэ дөрвөн уулыг Хан гарди /Хан уул/, Арслан /Сонгинохайрхан/, Луу /Цэнгэлтэй хайрхан/, Бар /Баянзүрх уул/ гэж савдгаар нь нэрлэж байсан гэнэ. Чингис хаан Арслан савдагтай хайрханд явж байтал арслан архирах шиг дуун гарч, хад асга нурж, их эзний өлмийд том сонгино өнхөрч ирээд тогтсонд уг уулыг Сонгинохайрхан гэж нэрлэсэн домогтой. Энэчлэн бусад уулыг нэрлэсэн домгуудтай.Тайлбар а: “Чингэлтэйн сан тахил” хэмээх эл модон барын судар нь богино авч товч тодорхой юм. Чингэлтэй уул нь Улаанбаатар хотын умар биед оршдог. Хүрээний тахилга шүтлэгт дөрвөн уулын нэг бөгөөд Хэнтий ханы олон салбар уулын нэг юм. Энэ уулыг ном эрдмийн цагаан өвгөн сахиустай гэж ном бичгийн хүмүүс дээдлэн тахиж шүтэж иржээ. Чингэлтэй ууланд Их Бурхант, Бага Бурхант хэмээх хоёр уул буй. Чингэлтэй салбар уулын ам бүрээс олон гол, горхи, рашаан булаг урсдаг. Тэдгээрээс Хайлаастын гол, Яргайтын гол, Чингэлтэй, Сэлбийн голд зориулсан олон сайхан дуу шүлэг зохиогджээ. Чингэлтэй нэр нь Цэнгэлтэ йгэсэн нэрийн хувирсан хэлбэр болно.Тайлбар б: Эл сударт Сонгинохайрхан уулыг Зонжаа гэж төвдөөр орчуулсны дээр бас Өндөр хайрхан гэж өргөмж нэрээр нэрлэсэн байна. Энэ уул Улаанбаатар хотын баруун этгээдэд Туул голын хойд биед орших, дундаж өндөр нь 1600 м болно. Сонгинохайрхан уулыг бүрэн зэвсгээ агссан их баатар эр, цэргийн жанжин зэрэг олон шинжтэй гэж ард түмэн домоглон ярьсаар иржээ. Энэ нь арсгар барсгар асга хад ихтэй тул ийн хэлсэн биз.Судрын төгсгөлийн үгээс үзвэл Рүдан хийдийн ханчин Агваанпринлайжамц зохиосон ажээ. Рүдэн буюу Раден хийд нь 11 дүгээр зууны эхээр Төвдөд Брондонба хувилгааны байгуулсан хийд болно. Тэгэхлээр Агваанпринлайжамц нь энэ хийдээс Их хүрээнээ залагдан ирсэн бололтой. Их хүрээний нэгэн эрдэмт лам Агваанпринлайжамцаас Сонгинохайрханы сан сэржим зохион хайрлахыг хүсчээ. Тэгэхэд нь Агваанпринлайжамц тэр өндөр хар уул их догшин уул юм байна. Энэ уулын эзэн нь хөх үхэр хөлөглөсөн, араа соёо нь зөрсөн, архи нанчид зооглох дуртай, айхавтар хөх өвгөн байна. Бас зарим үед их цэргийн ноёны байдалтай болдог ид шидтэй өвгөн байна гэж айлдаад дээрх сангийн судрыг зохиосон гэдэг.Сонгинохайрхан уул нь Монголын эрт эдүгээгийн түүх соёлын дурсгалаар баялаг уулын нэг болно.
Хум8
Өвөрчлөнгийн тийн ариун номын агуу уудам төвөөсӨөсөөн асар олноор гэтэлгэх тус амгалангийн хур буулгахӨнөө бидний Багш, Ядам, Чухаг дээд гурав, зарлигийн хамсаа сэлтӨөдлөж эдүгээ энэ орноо ариусгалын зочноор зочлогтун.Онцолбоос умар зүгийн халхын эд баригчийн төвдОлноос сүртэй үзэсгэлэн төгс Баянзүрх хэмээнОнгон нэрээр алдаршсан уулнаа дээд орны тэнгэрОрны эзэн, дэлхийн эзэн нөхөд сэлт энэ орноо залрагтун.Өмнөдийн үзэсгэлэнт дүр байдалт орны төвдӨнгө улаан, цагаан үзэсгэлэнт эрдэнийн уналга баригчӨв тэгш хивэрлэг торго, эрдэнийн чимгээр чимсэн бар хөлөглөсөөрӨөрийгөө баясгасан дүр байдлаар батад залрагтун.Самди тарни хийгээд ариун мутраар адистидласанСайн тахил, балин тангарагийн зай элдэв жансиг зэргийгСац бас маш хэтэрхий газар хийгээд завсрыг гэгээн гэрлээр дүүргэснээрСайтар хоцроолгүй нөхцөлдүүлэн бүхнийг баясган жаргуулахын тулд өргөе.Өгөөмөр эрдэнийн санд долоон морьт хэмээгдэх нарныӨгснийг идэгч хэмээх галд билгийн гал бадарсны төвдУгаас сайхан үнэрт сангийн элдэв зайг шатааснаарУтаан үүлэн үхэлгүйн мөр бүхнээ түгсэн үүгэрБагш, ядам, Чухаг дээд гурав, зарлигийн хамсааг ариусгая.Бас ертөнцийн амарлингуй зочдуудыг хоцроолгүй ариусгая.Онцгойлбоос сайн жавхлант Баянзүрх хайрханыОнгон навдаг, шивдаг, эзэн нөхөд сэлтийг ариусгая.Улмаар та бүхэн дээдийн сан тахилгыг таалсан бөгөөтөл бидэнУлаан, цагааны хиншүү хярвас тавих, амласнаа эвдсэн аваас Урхаггүй тэнгэр шүтээнд андаймаа буруу юм хийсэн ахиулУуч таалалтай харшилсан бүхнийг хүлцэн зохиож хайрла.Гутаггүй ба бүрний багш, шавь өглөгийн эзэд, нөхөд сэлт бээрГурван үүднээс тийн үйлийг юутай ч атугай үйлдэвчГутаах атаа хилэн болон найдангуйн дээдийн зохиохуй дор чуГудиггүй санасан хэрэг бүхнийг бүтээхийг нөхцөлдүүлэн хайрла.Бус бас хэл ам, хэрүүл тэмцэл, эвдрэл самуурал болонБусцар хяруу, мөндөр, ган зуд, догшин хуй салхин үймэхБуруу дайсан, хулгай дээрмийн хир хэмжээ ихсэх, гуйранч мухардахБусад үл зохилдох барцадыг үлдээлгүй арилган зохио.Ус хур цагтаа бууж, өвс мод, навч цэцэг дэлгэрээдУхаант хүмүний язгуур үндэс эд баялаг арвидахын ам дэлгэрчУлс амьтны амгалан жаргалан нь зуны далай мэт тэгшрэнУгаас зуун баясгалангаар мөшөөлгөх эрхин үйлсийг зохио.Хамгаас онцолбол Их хүрээний энэ зүүгийн газар оршоодХамтаар хуран чуулсан хамаг төрөлхтнийХаршлах нөхцөл арилаад зохилдох нөхцөлүүдийг бүтээхийгХань хамсаа болсон Далх-та бээр ивээтүгэй.Багш, Ядам, Чухаг дээд гурвын адистид хийгээдБасхүү тангарагтан далайн орны догшин тэнгэрийн хүчээрБа бүрний нөхөд сэлтийн барилдлагын шүтээн гарснаарБаясангуй сэтгэлийн ерөөл ямарчлан бүтэхийн өлзий хутаг оршиг.
Subscribe to:
Posts (Atom)